Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхин бүтээгдэхүүн (цаашид “тамхи” гэх)-ий үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхлэгч болон тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү журмыг баримтална.

1.2. Тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдаа, үйлчилгээнд хяналт тавихад Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенци, түүнийг дагаж гарсан удирдамж, протоколыг удирдлага болгоно

 

 

Тав. Тамхины худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага

5.1. Тамхины худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараахь шаардлагыг хангаж ажиллана:

5.1.1. тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлттэй тамхийг худалдах;

5.1.2. худалдааны бөөний төв нь тамхийг худалдан авагчдад нийлүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон эрүүл мэндийн дүгнэлтийг дагалдуулсан байх;

5.1.3. тамхийг худалдааны байгууллагын кассын дэргэд байрлуулахгүйгээр тусгайлсан лангуугаар худалдаалах;

5.1.4. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх;

5.1.5. худалдааны газрын стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлттэй байх;

5.1.6. Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

5.2. Тамхины худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараахь худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглоно:

5.2.1. баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, спортын шоу, аялал зугаалга, өдөрлөг зэрэг олон нийтийг хамран зохион байгуулагдаж байгаа газар тамхи худалдаалах;

5.2.2. зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхины худалдаа, үйлчилгээ эрхлэх;

5.2.3. тамхийг ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс болон дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдах;

5.2.4. тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдаалах.

5.3. Хууль тогтоомжид заасан бусад шаардлага