ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДААС ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

  2014.10.20

 

 

 

 

Хороо

Дэс дугаар

Тулгамдсан асуудлууд

Хариуцах хэлтэс албад

Шийдвэрлэлт

11

1

Тус хорооны айлууд дураараа нийтийн эзэмшлийн талбай руу хашааны газраа сунгаж зам талбай, гарц гарам хааж авто машин явган зорчигчид зорчих боломжгүй болж байгаа тул өмч газрын харилцааны албаны байцаагчийг ажиллуулах.

ӨГХА

Нийтийн эзэмшлийн талбай руу хашааны газраа сунгаж зам талбай, гарц гарам хааж авто машин явган зорчигчид боломж байгаа байршлуудын судалгаа явагдаж байна, судалгааг гаргаж дуусаад зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

24

1

Цэцэрлэгийн насны 1064 хүүхэд байдгаас одоогийн байдлаар хамран сургах тойргийн 158 дугаар цэцэрлэг болон салбар бүлэг гэр цэцэрлэгт нийт 280 хүүхэд суралцдаг.  500 гаруй хүүхэд СӨБ эзэмшиж чадахгүй байгаа тул зээлийн 23 дугаар гудамжны урд талын цэцэрлэгийн барилга барих талбайг зөвшөөрөлгүй барьсаныг чөлөөлүүлэх  /цэцэрлэгийн талбайн захирамжтай/

ӨГХА

Тус байршилд Дүүргийн Засаг даргын 2013 оны 339 тоот захирамжаар иргэн  Д.Намхайжанцанд олгосон байдаг бөгөөд тухайн захирамжийг хүчингүй болгох талаар судалж байна.

2

Зээлийн 24 дүгээр гудамжны урд Голын дагуу зөвшөөрөлгүй буусан 70 гаруй өрхүүд цахилгаангүй учраас зөвшөөрөлгүйгээр холоос тог татсан нь бага насны хүүхдүүд болон мал амьтан цахилгааны шалбарсан утсанд хүрч тогонд  цохиулж, бэртэж гэмтэх болон амь насанд нь аюул учирч болох аюултай болсон тул уг өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж өгөх.

УБЦТСК-ны СХД дэх ХҮТ /ДБТХ/

Улсын төсвийн хөрөнгөөр 24-р хорооны Зээлийн  3-17-р гудамжнуудын дунд 5 дэд станц барих ажлыг “Дархан парагон” ХХК 53421700 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байгаа бөгөөд улсын комисст хүлээлгэж өгөх хүсэлтээ гаргаад байна. Улсын комисс хүлээж авсаны дараа хэрэглэгчдэд түгээнэ. Зээлийн 24-р гудамжны айл өрхүүд зөвшөөрөлгүй буусан тул цахилгаанаар хангах боломжгүй. Зөвшөөрөлтэй тохиолдолд ашиглалтанд хүлээж авсаны дараа дээрх дэд станцуудаас холбох боломжтой.

3

Мал болон гахай тэжээдэг өрхүүдэд иргэдээс удаа дараа гомдол гарч байгааг анхаарч мал болон гахайтай иргэдийг хотын бүсээс гаргах

ХҮХ

2014 оны А/306 ”Дүүргийн хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах тухай захирамж гаргаж орлогч Ц.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” Ажлын хэсэг 1, 22, 24, 25 дугаар хорооны  мал бүхий 95 айлаар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан мэдэгдлийг хүргэж ажилласан. Тус ажлын хүрээнд 5, 23,11 хороод малаа гаргасан болно.
Дүүргийн Засаг дарга хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа малчин иргэдтэй уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

4

Гудамж, айл өрхийн дундуур сайжруулсан шугам тавьж цахилгааны ажил бүрэн дууссан боловч цахилгааны тоолуур холбох ажил явагдахгүй байгаа нь иргэдээс удаа дараа гомдол гарч байгааг зохих газруудад уламжилж шийдвэрлэх

УБЦТСК-ны СХД дэх ХҮТ /ДБТХ

“Дархан парагон” ХХК ашиглалтанд хүлээж авах, улсын комисс ажиллуулах хүсэлтээ УБЦС ХХК-ны Баруун түгээх төвд гаргаад байна. Улсын комисс ажиллаж, ашиглалтанд хүлээж авсаны дараа хэрэглэгчдийг цахилгаанаар хангана.

3

1

Цогцолборын барилгын цэвэр усны шугам татах зураг нь 2 айлын хашаа дайрч байгаа.  Тус өрхүүдтэй удаа дараа уулзаж нөг өрхтэй зөвшилцөлд хүрсэн бөгөөд нөгөө өрх нь зөвшөөрөхгүй байгаа тул нэн даруй арга хэмжээ авч шийдвэрлэж өгөх.

ӨГХА

Иргэн С. Мөнхсүх, Д. Мөнхтуул нар нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/996, 2004 оны 64 тоот захирамжаар өмчилж авсан бөгөөд тус иргэд нь өөрийн өмчилсөн газар дээгүүрээ цогцолборын барилгын цэвэр усны шугам татах ажлыг зөвшөөрөхгүй гэдгээ манай албанд хандаж өргөдлөөр ирүүлсэн байна.

20

1

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын хүрээнд хорооны байрны цахилгааны шугамыг газар доогуур явуулах ажил хийгдэх ёстой боловч цахилгааны техникийн нөхцөл  байхгүй гэсэн шалтгаанаар одоог хүртэл хийгдэхгүй байгаа болно.  Иймд дээрх ажлыг хийж гүйцэтгэх зөвшөөрлийг олгуулах талаар холбогдох газарт уламжлах.

УБЦТСК-ны СХД дэх ХҮТ/ДБТХ/

УБЦС ХК-ийн Баруун түгээх төвд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3/955 дугаараар хар замын доогуур буудан сэтлэн татах зөвшөөрөл хүссэн боловч хаана гэмтэл гарсаныг судалсаны дараа зөвшөөрөл өгөх боломжтой талаар мэдэгдсэн. Гэмтэл тодорхойлох дуудлага өгсөн боловч өвөлжилтийн бэлтгэл хангах, кабель шугамын засварын ажилтай холбогдуулан хойшлуулаад байна.

2

Тус хорооны хангамж 1, 5 дугаар бааз, хуучин цэргийн хотхоны гудамжны гэрэлтүүлгүүд асахгүй байгаа тул асаах арга хэмжээг авах талаар Би Эм Жи Эл ХХК-д  уламжлах. Утсаар удаа дараа хэлсэн боловч засна гээд ажил хийгдэхгүй байна.

ДБТХ

Гэрэлтүүлгүүдийг засч янзлан, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн.

3

Товчооны зам дагуу явган зам дээр тавьсан ТҮЦ-үүдийг нүүлгэх арга хэмжээг авах.

ӨГХА

Товчооны зам дагуу явган  зам дээр тавьсан 2 ТҮЦ, 9 контейнерийг чөлөөлж зөрчлийг арилгаад байна.

1

Газартай холбоотой асуудлыг албан тоотоор удаа дараа явуулсан боловч газрын зөрчлийг арилгаагүй /хашаа сунгасан, үерийн аман дээр буусан, тусгай хамгаалалттай газар буусан/

ӨГХА

Тус алба нь  хашаа сунгасан, үерийн аман дээр буусан болон зөрчилтэй айлуудын судалгааг гаргаж байна. Холбогдох арга хэмжээг авч ажиллана.

2

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж буй Хайрхан 13, Хайрхан 9 дүгээр гудамжинд баригдаж буй худгууд чанарын шаардлага хангахгүй байна.

ЭЗТХ, ДБТХ

Хайрхан 13, Хайрхан 9 дүгээр гудамжуудад “Энх төгс” ХХК усан сан барих ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд, удаа дараагийн хяналт шалгалтаар үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн комисс хүлээж авна.

3

Хайрхан 12, Одонт 24 дүгээр гудамжны хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлах.

НҮТ

Тоглоомын талбай болон тохижилтын ажлыг сэргээн засварлах хөрөнгийн эх үүсвэргүй тул 2015 оны төсөвт тусгуулахаар саналаа өгсөн.

28

1

Хороонд цахилгаан эрчим хүчний уналттай 168 өрх, огт цахилгаангүй 97 өрхийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлүүлэх. Дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд албан бичиг явуулсан боловч албан бичгийн хариу арга хэмжээ аваагүй байна.

УБЦТСК-ны СХД дэх ХҮТ /ДБТХ/

Улсын хөрөнгөөр 28-р хорооны Хөтөлийн 7-8-р гудамж, Сансарын 10-р гудамжны айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг “Ханлиг Элч” ХХК 510.219.947 төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 40%-тай байна. Уг ажлыг хийж гүйцэтгээд улсын комисс хүлээж авсаны дараа ашиглалтыг УБЦТС ХК-ийн СХД дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв хариуцан ажиллана.

8

1

Филипс гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийлгэх

ДБТХ

Филипс ХХК-нд мэдэгдэж, 2014 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийгдсэн.

2

Нохой устгах

ДБТХ

Дүүргийн хэмжээнд байгаа эзэнгүй нохой, муур устгах ажилд 3 анчин ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 15-ны байдлаар 1400 орчим эзэнгүй нохой, муур сүүлийн 3 сарын байдлаар 9538 нохой, муур алж устгаад байна.

23

1

Овоот руу өгсөх микроавтобусны шугамыг зогсоол бүхий тогтмол үйл ажиллагаатай болгох.

ДБТХ

23 дугаар хорооны Өндөр дэнж буюу Овоотын гудамжны чиглэлд үйлчилгээ эрхэлж байсан “Сутайн буянт” компани нь гэрээг цуцалсан тул 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “Эрийн хийморь” компани туслах шугамын ТШ:5 буюу “Өндөр дэнж-Горькийн гудамж 28” чиглэлийн үйлчилгээг явуулж эхлүүлээд байна. Тус чиглэлд нийт 11 бага оврын автобус 5 минут тутамд үйлчлэхээр шийдвэрлэсэн талаар Тээврийн газрын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/818 дугаараар мэдэгдсэн.

2

Нийтийн эзэмшлийн талбайг хааж, түлээ нүүрс зарж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоох

ХҮХ

Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 23-р хорооны “Хангай” зах, “Цахир энгэр” ХХК-ны удирдлагуудтай уулзаж түлээ нүүрсийг зам дагуу заруулахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон. Түлээ нүүрс ил задгай заруулсан тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох талаар сануулга өгсөн.