СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН

 ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙН ТАЛААРХ  МЭДЭЭЛЭЛ

 

            2015 оны 03 дугаар сарын 23

 

            Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын  23-ны өдрийн 1400 цагаас дүүргийн  Иргэний танхимд  90,6 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав.

Хороодын шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнөөр хороодын  данс бүртгэлд байгаа эд хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтын талаарх, дүүргийн орон нутгийн  хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийх төсөл, арга хэмжээ төлөвлөх, санал асуулга зохион байгуулах талаар  товч мэдээллүүдийг сонслоо.

 

            Өнгөрсөн шуурхайн хуралдааны биелэлт, 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын товч мэдээлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж,  хороодод  үүрэг даалгавар өгч ажиллаа.

 

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС