2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах.

ТГХШХ

ХААА

2

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлтийн явцыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. 

ТНААХ

3

Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах.

ТНААХ

4

Аж ахуйн нэгжүүдийг орчныхоо гудамж, талбайн арчлалт, нөхөн сэргээлтийн ажилд татан оролцуулж, гэр хороололд иж бүрэн тохижилттой жишиг гудамжуудыг байгуулах тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх.

Бүх байгууллагуудын удирдлагууд

5

Хог хаягдлын цэвэрлэгээ, үйчилгээнд ажилгүй иргэдийг татан оролцуулж, иргэдийн бүлгийг ажиллуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих. 

ТНААХ

ТЦҮ, ТҮТ ОНӨААТҮГ

6

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах.

Газрын алба

7

2018 оны 4-р сарын 14-ний өдрийн 1100 цагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох.

Нийт байгууллагууд

8

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээ оруулаагүй байгууллагууд гүйцээж оруулах.

ТГХШХ

9

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах. 

ХХҮХ