2018 ОНЫ 11-Р САРЫН 27Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, өмч хувьчлалын жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох

Харьяа байгууллагууд

2

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/

СТСХ

3

Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Инженер хангамжийн байгууллагууд, Дүүргүүд

ТНААХ

4

Нийслэлийн хэмжээнд “Хүүхдийн өдөр өнжүүлэх”-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад орчны эрүүл, ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүд

НХХ