2018 ОНЫ 12-Р САРЫН 14ИЙ ӨДРИЙН

 

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

 

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

ТНААХ, ТЗУХ,

Харьяа байгууллагууд

2

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

ТНААХ

3

Баярын өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд

ХХҮХ, МХХ

4

Төсвийн тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн төслөө дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж төсвөө батлуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/

СТСХ

5

Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээг 12 дугаар сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл, урсгал зарлагын гүйлгээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

СТСХ

6

Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Харьяа байгууллагууд

7

Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Нутгийн захиргааны нийт байгууллагууд

8

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах. /Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүд/

НХХ

9

Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагууд дүүргийн ИТХ-ын дэргэдэх хороод, намын бүлгийн хуралд идэвхитэй оролцох

Харьяа байгууллагуудын удирдлагууд

10

Дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт хөрсний устай холбоотой үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж арга хэмжээ авч ажиллах

ОБХ