2018 ОНЫ 6-Р САРЫН 25Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай ”02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

НХХ

2

Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах.

ХХҮХ

3

Сонгинохайрхан дүүргийг хуваах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах.

ТЗУХ

4

Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах.

Дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, тасгууд, харъяа байгууллагууд

5

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах

Цагдаагийн хэлтсүүд, ХХҮХ, МХХ

6

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах

ТНААХ

7

Баяр наадмын өдрүүдэд гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

ОБХ

8

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.

ТНААХ

9

Иргэдтэй хийсэн уулзалтанд гарсан санал, хүсэлтийн мөрөөр Баянхошуу, Зүүнсалааны чиглэлд 2-3 автобусны буудал тохижуулах /Үнийн санал судлаж ирүүлэх/

ТЦҮ ОНӨААТҮГ-ын дарга Вандандорж

10

Дүүргийн 14-р хорооны нутаг дэвсэрт “Өглөөний гудамж”-ны тохижилтын ажлыг хийж дуусгах

ТНААХ

11

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээний шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх

НХХ