2019 ОНЫ 02-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

 

Товчагуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах.

ТЗУХ, харьяа байгуулагууд

2

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах.

СТСХ, Газрын алба

3

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах

ЗЦХ

4

Тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийж ажиллах

ЗЦХ

5

Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

ТНААХ

6

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах

Газрын алба, ХХҮХ, МХХ

7

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Эрсдэлгүй хороо" аяныг зохион байгуулж, дүгнэж ажиллах.

ТЗУХ, Хороод, НХХ

8

Харьяалалгүй ахмдуудын судалгааг шинэчлэн гаргах. 27-р хороонд өнгөрсөн өндөр настны талаар тайлбар бичиж ирүүлэх

 

/Ахмадын хороо/

9

Хэвлэлийн 7 хоногийг хуваарийн дагуу ажиллуулж, Тамгын газрын хэлтэс, тасаг, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах ажлыг эхлүүлэх

 

/ХМОНХТ/

10

7-р хорооны нутаг дэвсгэрт үерт автсан хэсгийн газар доогуурх 380 вольтын шугам албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалгах

 

 /ТНААХ/

11

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулж, хүүхдийн тоглоомын талбай болон тог цахилгааны зөрчилтэй газруудад албан бичиг хүргүүлж, зөрчлийг арилгуулах

 

/ТНААХ/

12

ЕБС, цэцэрлэгүүдийн цайны газруудад нэгдсэн байдлаар шалгалт хийх

 

/НХХ, МХХ/

13

Дулаарч хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан, хязгаарлалтын бүсийг тогтоох. Эрсдэлтэй, хурайшилт ихтэй байгаа газруудад аялал, зугаалга хийхийг хориглох.

 

/ОБХ/

14

Гал түймрийн болзошгүй аюулаас сэргийлж, онцгой байдлын шугамаар ой хамгаалагчидтай хийх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах

/ТНААХ, ОБХ/

 

 

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС