2019 ОНЫ 03-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

Товчагуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулан танилцуулах.

ХААА, ТГХШХ

2

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг “Нэг стандарттай - Нэг шаардлагатай” болгох, гэрэлтүүлгийг өнгө үзэмтэй, байнгын ажиллагаатай, чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй байхад анхаарч ажиллах, Гэрэлтүүлгийн шонд байгаа кабелийн болон цахилгааны утасны асуудлыг цэгцлэх, гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлгийг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулах.

ТНААХ, гэрэлтүүлгийн компаниуд

3

Нийслэл хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлага анхан шатны байгууллагаас дээд шатанд хүртэл мөрдүүлж, ажлаа уялдуулж ажиллах. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах.

НХХ

4

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих.

ТНААХ, НХХ, МХХ

5

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр хангаж ажиллах. “Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” нэг өдрийг cap бүрийн 09-ний өдөрт товлон өмчийн төрөл үл хамааран, нутгийн захиргааны болон бусад бүх байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр өөрийн амьдарч, ажиллаж, амарч буй орчин, нөхцөл байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр харилцан шаардлага тавьж, биелүүлэх өдөр болгох ажлыг зохион байгуулах.

НХХ, бүх байгууллагууд, хороод

6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Уулзалтын хуваарь, дүүрэг, хороодод тулгамдсан асуудлуудыг судалж хамтран шийдвэрлэх асуудлуудыг тодорхой болгох

ТЗУХ

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС