2019 ОНЫ 04-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх.

/Нийт байгууллагуудын удирдлагууд/

2

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагуудыг 04 дүгээр сарын 08-аас 26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, энэ хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох.

ОБХ, нийт байгууллагуудын удирдлагууд

3

Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах.

НХХ, Газрын алба

4

Дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар шийдэл байгаа тодорхойлж нийслэлийн удирдлагуудад танилцуулж, шийдвэр гаргуулах.

НХХ, Газрын алба

5

Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах.

Газрын алба

6

Хаврын хуурайшилт эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

ОБХ

7

Орон сууцны болон гэр, хороололын гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хяналт тавих, нутаг дэвсгэрийн гудамж талбайн аюулгүй байдлыг хангаж, газар дээр нь ажиллах.

ТНААХ

8

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд усалгаа чийгшүүлэлтийг тогтмол хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн зохион байгуулах.

ТНААХ

8

2019 онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах.

ТНААХ

9

Нийслэлийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд нийслэлийн Иргэний танхимд ил тод нээлттэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах.

ТГХШХ

10

Дүүрэг бүрт барих хөл бөмбөгийн ногоон талбай барих ажлын бэлтгэлийг хангах, байршлаа тодорхой болгох.

ТНААХ

11

Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг сайтар зохион байгуулах.

ТНААХ

12

Засгийн газрын А/62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, түүхий нүүрсийг хориглох, дүүрэгт оруулахгүй байх талаар  арга хэмжээ авах, энэ чиглэлээр нийслэлээс гарсан шийдвэрүүдийг тусган, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх болзолт уралдаантай уялдуулж төлөвлөгөө гаргах

ТНААХ

13

32-р хорооны нутаг дэвсгэрт хайрга, шороо зөөсөн хүнд даацын авто машинууд шороо, тоос ихээр босгож байгаа талаар иргэдээс гомдол  ирж байна. 4-р сарын 11-нд багтаан энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж танилцуулах  

ТНААХ, МХХ, ЗЦХ, Орлогч дарга О.Ганбаатар

14

Газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудтай хийх уулзалтыг 4-р сарын 10-нд зохион байгуулах. Газрын тухай хуулийн дагуу ашиглаагүй байгаа газрыг хүчингүй болгох талаар хийгдсэн судалгааг танилцуулах 

ТГХШХ

Газрын алба

15

Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчой тогтоож, санал оруулж танилцуулах

Боловсролын хэлтэс

16

“Морьтой эргүүл” ажиллуулах, судалгаа, нэрсийн жагсаалтыг 4-р сарын 10-нд танилцуулах

ТНААХ

17

100 кв-таас дээш хүчин чадалтай уурын зуухтай, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах байгууллагуудын судалгааг гаргах.

50 метр доторхи талбайдаа тохижилт хийхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох, хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг тогтмол хийх  

ТНААХ

18

Орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторанууд 2200 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх тухай захирамж гарсан, хэрэгжилтийг хангаж ажиллах, судалгаа гаргах

ХХҮХ, МХХ, Цагдаагийн хэлтсүүд

19

Хороодод хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын байрлалыг тэмдэглэж ялангуяа Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд орсон гэрэлтүүлгийн ажил хийгдэх хэсгүүдэд нисэх төхөөрөмжөөр шөнийн зураг авалт хийх

ХМОНХТ

20

ХМОНХТ үйл ажиллагаагаа эрчимжүүлж, мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэх ажлыг зохион байгуулах

ТЗУХ, ХМОНХТ, Боловсролын хэлтэс

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС