2019 ОНЫ 06-Р САРЫН 10Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

  

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 байршлын газар чөлөөлөлтын асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг дарга нарын оролцоотой байгуулж ажиллах.

ГЗБА, НХХ

2

Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах.

ГЗБА

3

Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх.

ГЗБА

4

Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Үүнд: Тохижилтын ажлын чанар гүйцэтгэл болон соёлын өвийг хамгаалж ажиллах.

ТНААХ, НХХ

5

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрчимжүүлэх, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа шуурхайлах.

ТГХШХ, ХААА

6

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадвахжуулах ажлыг зохион байгуулах.

ТЗУХ, Нийт байгууллагууд

7

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсүүдэд тавих хяналтыг сайжруулах, агаарын чанар сайжруулах бүсэд дүүрэг, хороод тус бүрээр хяналт тавих, тооллого явуулах хуваарь гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

ТНААХ, ТЗУХ, хороодын Засаг дарга нар

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах.

Нийт байгууллагууд

9

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. Анхаарах зүйл: • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарах, • Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхой, шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой байх, • Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх,

ТГХШХ, Нийт байгууллагууд

10

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх шилжих хөрөнгө оруулалт болон их засвар, тоног төхөөрөмжийн саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.

ТГХШХ, нийт байгууллагууд

11

Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 06 дугаар сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх.

СТСХ

12

Нийслэлд 2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нар ахалсан ажлын хэсэг байгуулагдсан, Ажлын хэсгээс долоо хоног бүр хариуцсан дүүргийнхээ мэдээг гарган НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж, тайланг нэгтгэн Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд сар бүр таницуулах.

ТГХШХ, ХААА

13

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргаж 2019 оны 06 дугаар сарын 14-ны дотор ирүүлэх, 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртлэх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах.

ТНААХ, хороодын Засаг дарга нар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС