2019 ОНЫ 11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/503 дугаар захирамжийн хүрээнд: Байгууллагуудын орчны 50 метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах

ТНААХ

2

Нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөх, бодис, давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг шуурхай шийдвэрлүүлэх

ТНААХ, ХААА

3

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг үргэлжлүүлэн ажиллуулах

Хороод хариуцсан хэлтэс, албад санаачлагатай, хариуцлагатай ажиллаж, бодит, дорвитой ажил зохион байгуулан, үр дүнг танилцуулах

ТЗУХ, нийт байгууллагуудын удирдлагууд

4

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан ажлын төлөвлөгөөг батлуулж дуусгах

 

ТЗУХ, нийт байгууллагуудын удирдлагууд

5

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, хороодод ажиллуулах тухай” шийдвэрийн хүрээнд: хамтран ажиллах төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах тендэрт бэлдэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх

НХХ

6

Найрамдал зуслантай хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөрч хүүхдүүд” хөтөлбөрийн нээлтийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр хийх бэлтгэл ажлыг хангуулах, UP хөтөлбөрийн нээлт, хаалтын үйл ажиллагааг хийж дуусгах

НХХ

7

“Усаар эрүүлжүүлэх” хөтөлбөрийн арга хэмжээг эрчимжүүлж ажиллах

НХХ, УССТ

8

Хөрөнгө оруулалтын ажлуудын үнэлгээ дуусч, гэрээ байгуулах явц дээр удааширч буй ажлуудыг хугацаанд нь дуусгах

СТСХ, ХААА

9

2020 оны төсвийн төсөл батлагдах үйл явц УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан санал хүргүүлсэн хэлтэс, албад, хороод өөрсдийн хөрөнгө оруулалтын жагсаалтын ажлуудад хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах санал хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон Тамгын газрын даргад танилцуулж ажиллах

ТГХШХ,        нийт байгууллагуудын удирдлагууд

10

2019 оны жилийн эцсийн ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх арга хэмжээний хүрээнд “Ажлын хэсэг”, дүгнэх шалгуур үзүүлэлтийг тус тус батлуулах

/Хугацаа: 2019-12-15-ны дотор/

ТЗУХ,        нийт байгууллагуудын удирдлагууд

11

Сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалт, ирц, цагийн бүртгэл дээр онцгой анхаарч ажиллах

ТЗУХ, нийт байгууллагуудын удирдлагууд

12

Замын халтиргаа, гулгаа эхэлсэнтэй холбогдуулан Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-н давсны нөөц, өвлийн бэлтгэл, хангалтай боловсон хүчин байгаа эсэх талаар үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

ТНААХ

13

Хэлтэс, албад 7 хоногийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг 7 хоног бүр танилцуулж байх

ТЗУХ, нийт байгууллагуудын удирдлагууд

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС