2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

 

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаар ажлуудаа энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах. 

ТНААХ

2

Өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, халаалт дулаанаа аваагүй иргэн, аж нэгж байгууллагуудын дулаанд холбох ажлыг яаралтай зохион байгуулах. 

ТНААХ

3

Гэмтэл саатал гарсан тохиолдолд сэргээн засварлах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах шуурхай бригадыг бэлэн байлгах. 

ТНААХ

4

Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давсаа хангалттай нөөцлөх, Давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хангах.

АБТТ

5

Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хяналт тавьж ажиллах. 

ТНААХ

 

6

Засгийн газрын 2020 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.

ХААТ

7

САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, боруулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах.

АБТТ

 

8

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах.

АБТТ

9

Угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлэх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.

АБТТ

10

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиглэлээр олон нийтийн оролцоотой уриалга гаргаж, зохион байгуулж ажиллах. 

НХХ, ЗЦХ

11

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙ: Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед ажиллах коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хэрэгжилтийг хангах.

ТЗУХ

12

Сонгуулийн хороодын байр болон санал авах байрыг зохих журмын дагуу бэлтгэж, байрны аюулгүй байдал болон тээвэр, холбоо, тоног төхөөрөмж бусад эд хэрэгслээр хангах. • Хууль тогтоомжид заасны дагуу Соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүргийг ямар нэг чирэгдэлгүйгээр шуурхай зохион байгуулах ажлыг хэвшүүлэх. • Нэр дэвшигчдээс сонгогчидтой уулзалт хийх, хурал, цуглаан зохион байгуулах үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга нар дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах; • Баг, хорооны Засаг дарга нар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогч нарын судалгааг гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх тухай тэдний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд цаг хугацаанд нь хүргүүлэх; • Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа, битүү талбайд худалдаа, үйлчилгээ гаргах зэрэг үйл ажиллагааг хориглох; Бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад чөлөө олгож, ажиллах нөхцөлөөр хангах, цалин, нэмэгдлийг бүрэн олгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

ТЗУХ

13

Нийслэлийн өдрийг угтах зохион байгуулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах. 

НХХ

14

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. 

ХЭЗХ, ТНААХ /Цагдаагийн хэлтсүүд/

15

Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдрүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.

НХХ

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС