2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 02Ы ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл бэлтгэж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

ТНААХ

АБТТ

2

Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулах.

АБТТ

3

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын оролцоотой “Шуурхай штаб”-ыг байгуулж, Коронавируст халдвар болон сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах хяналтыг эрчимжүүлж ажиллах.

НХХ

АБТТ

4

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлж ажиллах

АБТТ

5

Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжилтийг сайтар хангах.

НХХ

6

Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах.

НХХ

7

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.

СТСХ

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах.

ТЗУХ

9

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох.

ТЗУХ

10

Хот нийтийн аж ахуйн зарим ажлуудыг дүүргүүдрүү шилжүүлэх ажлуудын зохион байгуулах

ТНААХ

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС