2021 оны 04-р сарын 09

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

Дүүргийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажилд 31 багийн 170 эмч, сувилагч, 34 резидент эмч ажиллаж байна. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар нийт 22218 хүн дархлаажуулалтанд хамрагдаж, гэрийн хяналтад 574 иргэн хянагдаж байна.

 

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтөд хийх хяналт шалгалтын ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 508 аж ахуйн нэгж хамрагдсан. Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 аж ахуйн нэгжид 500,000, 3 иргэнд 150,000 төгрөгийн торгууль ногдуулан, зөрчлийг арилгуулж ажилласан.

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Баруунтурууны товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж дүүргийн алслагдмал 21, 32 дугаар хорооны иргэдийг иргэний үнэмлэхийн хаягаар, ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэхээр асуумж авч нэвтрүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч нарын PCR шинжилгээний хариуг үндэслэн 1745 тээврийн хэрэгслийн 3047 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх,  сэрэмжлүүлэг мэдээллийг давхардсан тоогоор 42 удаа SHD.mn, ФМ 96.3, дүүргийн Онцгой комиссын пэйж хуудас болон гэрээт 9 мэдээллийн сайтаар дамжуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан байна.

100%

ХХҮХ

АБТТ

ОБХ

ЦГ

ЭМТ

ХМОНХТ

2

Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргийн 43 хорооны 348 хэсгийн ахлагч нарт хариуцсан нутаг дэвсгэрт иргэд, олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, сурталчлах үүрэг бүхий ажилтны үнэмлэхийг олгож, үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хэсгийн ахлагч нар хорооны олон нийтийн цагдаа, олон нийтийн байцаагч нартай хамтран хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайд эргүүл хийж ажиллаж байна.

100%

ТЗУХ

Хороодын Засаг дарга нар

3

Дүүргийн хэмжээнд голомт бүхий объект байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2021 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд дүүргийн 43 хорооны нийтийн эзэмшлийн 1,147,831 м2 талбай, 27 автобусны буудал, 51 худгийн 1530 м2 талбайд тусгай зориулалтын 5 автомашин 860 рейсээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

100%

ТНААХ

АБТТ

МХХ

4

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах.  

Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 64 барилгын түр хашаа байгаагаас стандартын шаардлага хангахгүй түр хашаатай, барилгын нүх ухаж, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан 18 хорооны 42 байршилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж, зөрчлөө арилгах албан мэдэгдлийг өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласан. Гүйцэтгэлийн шалгалтаар зөрчлөө арилгаагүй 1 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу 3,000,000 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

70%

ТНААХ

МХХ

ОБХ

5

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/56 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн газартай хамтран шар усны үерийн эрсдэл бүхий газар, далан сувгийн үзлэг шалгалтыг 6 удаа зохион байгуулж, халиа дошны хор уршгийг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх 26 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн 19, 26, 27, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт халиа дошин хайлж, усанд автсан 20 өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэр, хашааны усыг соруулж зайлуулах, 26, 27, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнан үүссэн жалга сувгийн мөстсөн талбайд 3500 м сувагчлал татах, мөс ачиж зайлуулах, шороогоор хаалт тавих, гүүр доорх гарц нээх, усанд автсан орон сууцны 3 байрны 1320м3 талбайн усыг соруулах ажлыг зохион байгуулж, нийт 147 алба хаагч, 56 автомашин, техниктэйгээр  ажилласан.

100%

ТНААХ

ОБХ

 

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА