2021 оны 04-р сарын 16

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын А/266 дугаар захирамжийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Коронавирус /Ковид 19/ халдварт цар тахлын эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай 7371 зорилтот бүлгийн, 25.807 ахмад настан, орон гэргүй-201, 7065 бусад салбарын ажилтнуудын судалгааг Нийслэлийн Онцгой комисс, ХӨСҮТ-д хүргүүлсэний дагуу дархлаажуулалтын ажил эхлээд байна. 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийт 72.000 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан ба бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд 43 хорооны 60-аас дээш насны, эрүүл мэндийн 4-р бүлгийн ахмад настнуудыг  дархлаажуулалтад хамруулаад байна.

Дархлаажуулах ажилд 3 автобусыг дайчлан хороо бүрээс зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд нийт хавьтлын тоо-13514, гэрийн эмчилгээнд-699, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал-1012 иргэн байна.

 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хязгаарлалт тогтоогоогүй үйлдвэрлэл, үйлчилгээний 1178 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, шалгалтаар нийт 14 зөрчлийг илрүүлэн газар дээр нь ариулгуулж, хяналт тавьж ажиллаж байна.

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Баруунтурууны товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, PCR шинжилгээний хариуг үндэслэн 1221 тээврийн хэрэгслийн 1492 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан гудамж, зам талбайд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор нийт 94 чиглэлд 203 ажилтан, албан хаагч ажиллаж, хөдөлгөөнт ухуулга, сурталчилгааг чанга яригчаар иргэдэд тогтмол хүргэж ажиллаж байна. Орон нутгийн чанартай авто замын байнгын болон баталгаат бус замын хяналтын 2 постод 12 алба хаагч ажиллаж байна.

90%

НХХ

ХХҮХ

АБТТ

ХМОНХТ

МХХ

ОБХ

ЦГ

ЭМТ

2

Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2021 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд дүүргийн 43 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 1,178,000 мкв талбай, 57 автобусны буудал, 51 худгийн 2690 мкв талбай, 115 хүүхдийн тоглоомын талбайг тусгай зориулалтын 7 автомашинаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. 

 

Дүүргийн хэмжээнд байрлах 165 тоглоомын талбайд хийх ариутгал халдваргүйтгэлийн ажлыг дүүргийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-тай хамтран 2021 оны 04 дүгээр сарын 18-наас 05 дугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

80%

ТНААХ

АБТТ

МХХ

 

3

Нутгийн захиргааны нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллах хуваарь, нэрсийн жагсаалтыг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодод ажиллах албан хаагчдын хуваарийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байна. Нийт 667 албан хаагч ажиллахаас Засаг даргын Тамгын газар 23, хороодод 43, нийт 66 албан хаагч ажиллаж байна.

100%

Нийт

байгууллагууд

 

4

Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах.

Дүүргийн Шуурхай штабын 70172827 дугаарт иргэдээс ирүүлсэн 7 санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажилласан.  Дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан ажлын мэдээ тайланг нэгтгэн 3 цаг тутамд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабт хүргүүлэн ажиллаж байна.  

100%

Нийт

байгууллагууд

 

5

Халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдон байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор тохиолдлын судалгааг (өнгөрсөн болон одоо цагт) нэгтгэн хариу арга хэмжээг төлөвлөж ажиллах.   

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын 22 албан хаагч Корона вирусын халдвар авч гэрээр эмчлэгдэж байна. Халдвар авсан албан хаагчдын судалгааг НЗДТГ-т өдөр бүр хүргүүлж, албан хаагчдад хүнсний тусламж үзүүлсэн.  

100%

Нийт

байгууллагууд

 

6

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд, анхааруулга, зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн өдрүүдэд дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 27 төрлийн постер мэдээлэл, 7 төрлийн зөвлөмж бүхий зурагт постер, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр видео шторк бэлтгэж олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, иргэдэд сурталчилж ажиллаж байна.     

Энэ ажлын хүрээнд гэр орондоо архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 15 иргэнд холбогдох хууль тогтоомж, архины хор хөнөөлийн талаар нөлөөллийн сургалт зохион байгуулж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх баталгаа гаргуулан, тус 15 иргэний хаягаар тогтмол орж, хяналт тавьж ажиллаж байна.   

90%

ХЭЗХ

ЦГ

ГБХЗХХ

7

Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах.  

Нийслэлийн онцгой комиссоос ирүүлсэн 2021 оны 04 сарын 10-ны өдрийн 314 дүгээр албан бичгийг дүүргийн Төрийн болон төрийн бус өмчийн 32 сургууль, төрийн өмчийн 57 цэцэрлэгт хүргүүлж захирал, эрхлэгчдэд байгууллагын хашаан дахь тоглоом, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг хангах, иргэдэд сургууль, цэцэрлэгийн гадна спорт болон тоглоомын талбайг нээлттэй байлгахыг үүрэгжүүлэн, хяналт тавьж ажиллаж байна.  

100%

НХХ

БХ

8

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах. Үүнд: Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл

2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.

3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.

4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.

5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.

6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.

7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг, угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Үүргийн биелэлтийг хангах ажлын хүрээнд:

1. Дүүргийн нутаг дэвсгэрт авто зам болон явган зорчигчийн замын нөхөөс хийх шаардлагатай 29 хорооны 118 байршлын судалгааг гарган Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.

2. Дүүргийн хэмжээнд 185 байршилд шинээр болон нөхөж тэмдэг, тэмдэглэгээ байршуулах шаардлагатай ажлын саналыг Улаанбаатар зам засвар арчлалтын газарт хүргүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 01-15-ны өдрүүдэд  шинээр-4, засварласан-3, 19 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ арчлалтын ажил хийгдсэн.

3. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн талаар нийт 208 дуудлага мэдээлэл ирснийг тухай бүрт нь арга хэмжээ авч, шийдвэрлэж ажилласан.

4. Дүүргийн хэмжээнд засварлах шаардлагатай 28 гэрэлтүүлгийн шонг тагжуулж, 70 гэрэлтүүлгийн шонг будаж өнгө үзэмжийг сэргээн, 28 гэрэлтүүлгийн толгой засварлаж, гэрэлтүүлгийн шонгоос унжсан 32м цахилгааны утсыг цэгцэлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан.  

5. Дүүргийн нийтийн эзэмшлийн талбайн засварлах, аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай 107 тоглоомын талбайн судалгааг гарган 2021 оны 04 сарын 7-ны өдөр дүүргийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн.

6. Дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/17 дугаар тогтоолоор “Ногоон орчныг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр” батлагдсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд 7 зорилт, 18 арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Дүүргийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор хороодоос ирүүлсэн 47 байршлын судалгаанд үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран 18 байршилд тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөн ажиллаж байна.

7. Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн 783 уртааш метр замын хайс хашлага, 123 замын тэмдэг, 15 хогийн сав, 21 сандал, 23 автобусны буудлыг зам талбайн 94 үйлчлэгч угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулсан.

90%

ТНААХ

АБТТ

ЦГ

 

9

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах. Үүнд: Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:  

1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.

2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.

3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.

4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэх.

Үүргийн биелэлтийг хангах ажлын хүрээнд:

1.  Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгуулахаар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт, шалгалт хийж,  “Мон-Айриш”, “Жинст констракшн” ХХК-иуд нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан барилгын түр хашааг буулгаж, явган зорчигчдыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.    

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, талбай, сургууль цэцэрлэгийн ойролцоох цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар цахилгааны ил задгай утас, цахилгааны түр шитний аюулгүй байдлыг хангуулах талаар “Жинст цамхаг”, “Цамхагт констракшн”, “Рапид констракшн”, “Мон-Айриш” ХХК-иудад зөрчлийг арилгуулахаар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулж, иргэдийн ауюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. 

3. Дүүргийн 1, 2, 18, 19, 22, 27, 32, 33, 34, дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан өнгө үзэмжгүй, стандартын бус  зар сурталчилгааны 91 мэдээллийн самбар, байшингийн хана, аж ахуйн нэгж байгууллагын хашааны гадна байрлуулсан 82 хулдаасан хаяг, гэрэлтүүлгийн шон дээр тогтоосон 6 самбар, нийт 179 зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжийг албадан буулгах ажлыг зохион байгуулсан.

4. Дүүргийн хэмжээнд явган зорчигчийн зам хаасан, авто замын хөдөлгөөн хязгаарласан хашаа, хайс, түр байгууламж, объектын судалгааг гаргаж, хөдөлгөөний үзэгдэх орчин болон явган хүний зам хаасан нийт 79 байршлын мэдээллийг Нийслэлийн Зам тээврийн хяналт зохицуулалтын хэлтэст хүргүүлсэн.   

90%

ТНААХ

МХХ

ОБХ

ЦГ

ГЗБА

 

 

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА