Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах.

-НХХ

2

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах.

-ТЗУХ

3

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах.

-Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс

 

-Газар зохион байгуулалтын алба

4

Энэ онд дүүрэгт хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээлж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

-УБЦТС-Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв

 

5

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

-Онцгой байдлын хэлтэс

 

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

-Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

-Газар зохион байгуулалтын алба

7

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

-Захиалагчийн алба ОНӨААТҮГ

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС