2021 оны 04-р сарын 23

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, хороодын байранд тогтмол ариутгал халдваргүйтгэл хийж, албан хаагчдын 90 хувь нь цахимаар, 10 хувь нь ажлын байранд ээлжээр ажиллах хуваарийг гаргаж, хуваарийн дагуу ажиллаж байна.

100%

Нийт байгууллага

2

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын албан хаагчид холбогдох дээд шатны байгууллагаас зохион байгуулсан цахим сургалтад тухай бүр хамрагдаж гэрчилгээ авсан. Үүнд.

1.    “MS Excel” программын сургалтад 1 албан хаагч,

2.    “Төрийн албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй, онцлог, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичгүүд, албан баримт бичгийн найруулга зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн орчин үеийн чиг хандлага, ёс зүйн эрх зүйн“ сургалтад 3 албан хаагч,

3.    “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ үнэлгээ” сургалтад 166 албан хаагч хамрагдаж 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 80 албан хаагч гэрчилгээ авсан байна.

100%

ТЗУХ

3

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах.

Дүүргийн хэмжээнд 2021 онд улс, нийслэл, Нийслэлийн ОНХС-аас эрх шилжин ирсэн 36 төсөл арга хэмжээ байгаагаас Тендер зарласан-9, тендер зарлах шатанд-2, ажлын даалгавар болон зураг төсөв хийгдэж буй-22, газрын асуудал шийдвэрлэх-3 төсөл арга хэмжээ байна.
Дүүргийн ОНХС боло
н орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 25 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас ажил гүйцэтгэх шатанд-12, үнэлэх шатанд-4, тендер зарласан-3, тендерийн бэлтгэл ажил хангаж буй-5 төсөл арга хэмжээ байна.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 13 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

100%

ТГХШХ

ГЗБА

4

Энэ онд дүүрэгт хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээлж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт 2021 онд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг 2021 оны 05 дугаар сарын 19-31-ний өдрүүдэд, 06 дугаар сарын 10-24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Засвар, шинэчлэлийн ажилтай холбоотой хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах талаар тухай бүр хэрэгчлэгчдэд Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан мэдээлж ажиллахаар төлөвлөсөн.

100%

УБЦТС-Сонгинохайрхан ХҮТ

 

5

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах.

Дүүргийн  нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд ногоон бүсийн эргүүл шалгалтыг 5 удаа зохион байгуулж, 280 иргэнийг ногоон бүсээс буулгаж, 222 иргэнд анхааруулга санамж өгч, 5 удаагийн шар өвсний түймрийн дуудлагаар 6.6 га талбайн гал түймрийг унтрааж, давхардсан тоогоор 129 албан хаагч, 20 автомашинтай ажилласан.  

Ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн сэрэмжлүүлэг сурталчилгааг дүүргийн цахим сайтад 2 удаа, фэйсбүүк хуудсаар дамжуулан 2 удаа, дүүргийн 43 хорооны цахим хуудаст 2 удаа байршуулж, Тесо ХХК-ийн лед дэлгэцээр өдөрт 3 удаагийн давтамжтай 5 өдөр явуулж, иргэдэд сэрэмжлүүлж ажилласан.

90%

ОБХ

 

6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын А/207 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж дүүргийн 43 хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утас, таггүй траншейн, барилгын суурийн ухсан нүх, хаалт хамгаалалтгүй далан суваг, удаан хугацаагаар үйл ажиллагаа нь зогссон барилгын орчны аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж, зөрчилтэй 6 аж ахуйн нэгж байгууллагад шаардлага хүргүүлж, ил гарсан цахилгааны утсыг аюулгүй болгож ажилласан.

Энэ ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, шаардлага хангасан тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн  эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайс, автомат хаалт байрлуулсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын хүрээнд нийт 145 байршлын судалгааг гарган хуваарийн дагуу газар чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. 

Хяналт шалгалтын явцад 1, 2, 18, 19, 22, 27, 32, 33, 34, дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан өнгө үзэмжгүй, стандартын бус зар сурталчилгааны нийт 211 самбар, хаягийн байгууламжийг албадан буулгаж, арга хэмжээ авч ажилласан.

90%

ТНААХ

АБТТ

МХХ

ГЗБА

7

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/275 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 167 тоглоомын талбайд 2021 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд  ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч  90 Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайн сандал, хогийн сав, тоглоомын талбай, хайс хашлагыг  угааж, цэвэрлэх ажлыг 04 дүээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж 103 тоглоомын талбай, 231 сандал, 112 хогийн савыг угааж, будаж өнгө үзэмжийг  сайжруулж ажилласан.

Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн 783 уртааш метр хайс хашлага, 123 замын тэмдэг, 26 хогийн сав, 32 сандал, 25 автобусны буудлыг зам талбайн 96 үйлчлэгч хөөстэй угаалга цэвэрлэгээ хийсэн.  

100%

ТНААХ

АБТТ

ЗА-ОНӨААТҮГ

 

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА