2021 оны 04-р сарын 30

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/290 дүгээр захирамжийг гарган, 49 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Коронавируст халдвараар өвдсөн иргэдийг эмчлэх 220 орыг төрийн бус өмчийн эмнэлгүүдэд нээхээр бэлтгэл ажлыг хангаж, “Гэгээн манал”, “Нандин ухаан” эмнэлгүүдэд өвчтөн хүлээн авах 120 орыг бэлэн болгоод байна.   

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч нийт 715 иргэн, аж ахуй нэгжүүдэд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 32 зөрчил илрүүлэн 28 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан. Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 аж ахуйн нэгжид 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Дүүргийн хэмжээнд хязгаарлалт тогтоогоогүй 1273 хүнсний үйлдвэр, худалдааны салбарын 1669 түгээлт, тээвэрлэлтийн машины QR код бүхий зөвшөөрлийг холбогдох газарт уламжлан, шийдвэрлүүлсэн.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт товчооны хөдөлгөөнд зохицуулалт хийж PCR шинжилгээний хариуг үндэслэн 2124 тээврийн хэрэгслийн 3306 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.

100%

НХХ

ХХҮХ

МХХ

ОБХ

ЦГ

ЭМТ

2

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Дүүргийн хэмжээнд байнгын 18, явуулын 2 цэгээр дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн зохион байгуулж байна. Дархлаажуулалтын ажилд эрүүл мэндийн байгууллагын 270, бусад төрийн байгууллагын 120 албан хаагч ажиллаж, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 135,626 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

100%

НХХ

ЭМТ

МХХ

ОБХ

ЦГ

3

Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04-р сарын 26-ны өдөр баталсан хуваарийн дагуу Засаг даргын Тамгын газарт 17 албан хаагч, хороодод 43 албан хаагч ажиллаж байна.

Дүүргийн ЗДТГ, хороод, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд нийт 725 албан хаагчтайгаас хатуу хөл хорионы үед хог тээвэрлэлтийн болон ариутгал халдваргүйтгэлээс бусад байгууллагуудад нийт 64 албан хаагч хуваарийн дагуу ажиллаж байна.

100%

Нийт байгууллагууд

4

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд халдварын тархалтыг зогсоох талаар иргэд олон нийтийг уриалах, анхааруулга, халдвараас хамгаалах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх.

Дүүргийн Онцгой комиссын пэйж хуудас, хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн фэйсбүүк группээр иргэд, олон нийтийг уриалсан мэдээлэл, анхааруулга, зөвлөмжийг тогтмол явуулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 5 төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг, 20 текстэн мэдээ, 2 видео нийтэлсэн ба 236,784 иргэнд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэсэн байна.

100%

НХХ

ОБХ

ЭМТ

ХМОНХТ

5

Дүүргийн Онцгой комиссын тандалт, хариу арга хэмжээний баг Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдийн сайн зохион байгуулалт туршлагыг авч хэрэгжүүлж, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/276 дугаар захирамжаар хариу арга хэмжээний багийг байгуулан, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагад шилжүүлэн ажиллаж байна.

Хариу арга хэмжээний баг 2021 оны 04-р сарын 30-ны өдрийн байдлаар нийт 225,494 иргэнээс PCR шинжилгээг авч, хариу эерэг гарсан 1533 иргэнийг гэрээр хянаж, ойрын хавьтал 4372 иргэнийг хяналтад аваад байна.

Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 374 иргэнийг зөөвөрлөн хэвтүүлж, Коронавируст халдвараар нас барсан 20 иргэний оршуулгын үйл ажиллагаа, гэрийн нас баралтын 3 тохиолдолд хяналт тавьж ажилласан.

90%

НХХ

МХХ

ОБХ

ЦГ

ЭМТ

6

Нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хорооллын гудамж талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 43 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн 918,600 мкв талбай, 57 автобусны буудал, 51 худгийн 2160 мкв талбай, 154 хүүхдийн тоглоомын талбайд тусгай зориулалтын 7 автомашинаар нийт 1204 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэсэн.

Орон сууцны орц хонгил, цахилгаан шатны цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх үүргийг СӨХ-дод өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.

100%

ТНААХ

АБТТ

МХХ

ЗА- ОНӨААТҮГ

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА