2021 оны 05-р сарын 14

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/305 дугаар захирамжийг гарган дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжид хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, хяналт тавьж ажиллаж байна.

2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар гэрийн тусгаарлалт, эмчилгээнд 1180 иргэн байгаа бөгөөд гэртээ хүндрэх эрсдэлтэй 27 иргэнийг дүүргийн “Нэгдсэн эмнэлэг”, “Элэгний өвчин судлалын төв”-үүдэд хэвтүүлэн эмчлүүлэх ажлыг зохион байгуулсан.  

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш явуулын болон тандалтын багаар нийт 2152 иргэнд PCR шинжилгээ хийсэн ба шүлсээр хийх шинжилгээг 518 иргэнд хийсэн байна.  

Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй аж ахуйн нэгж байгуллагад хийх хяналт, шалгалтын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 08-13-ны өдрийн хооронд зохион байгуулж, нийт 40 байгууллагыг хамруулж ажилласан. Шалгалтад хамрагдсан 40 байгууллагын 1324 ажилчин бүрэн тун вакцинд, 288 ажилчин дархлаажуулалтын эхний тунд тус тус хамрагдаад байна. Шалгалтаар илэрсэн 18 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 2 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт товчооны хөдөлгөөнд зохицуулалт хийж PCR шинжилгээний хариуг үндэслэн 3450 тээврийн хэрэгслийн 5635 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.

90%

 

НХХ

ХХҮХ

ХМОНХТ

ЭМТ

ЦГ

МХХ

ОБХ

 

2

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусгах.

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 цэг, 19 багаар иргэдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж, 2829 иргэнийг хамрууллаа. Дүүргийн хэмжээнд нийт 1-р тунд 94217, 2-р тунд 91402 иргэн хамрагдаж, 185619 иргэнийг дархлаажуулаад байна.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг албан хаагчдаа дархлаажуулах, дархлаажуулалтад хамрагдаагүй албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг даргын захирамжаар үүрэг, чиглэл болгосон.

90%

НХХ

ЭМТ

3

Дүүргийн хэмжээнд сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулж, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлж ажиллах ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/270 дугаар захирамжаар сонгуулийн хэсгийн хороодын байрны бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж нийт 102 хэсгийн хороодод халдвар хамгааллын, хязгаарлалтын дэглэмийг сахиж ажиллах зөвлөмжийг хүргүүлээд байна.

100%

ТЗУХ

МХХ

 

4

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/295 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж дуусаагүй 6 давхар барилгын захиалагч “Тэмүүлэн баатар” ХХК-ны удирдлагуудад холбогдох хууль, тогтоожмийн дагуу сонсох ажиллагаа явуулж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.

50%

ГЗБА

5

Нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц, өмчлөгчдийн холбоотой санал, солилцож, асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулж ажиллах.

Дүүргийн хэмжээнд орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэхээр 867 ширхэг тоосгон болон төмөр грашийн судалгааг гарган нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

50%

ГЗБА

6

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллах.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэхгүй байх талаар Улсын Онцгой комиссоос ирүүлсэн 1175 дугаар албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Мөн дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хүүхдийн баярын өдрийг тэмдэглэхгүй байх асуудлыг хэлэлцэж, захирамж, зөвлөмж гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

100%

НХХ

ХХҮХ

МХХ

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА