Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Дүүргийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. 

Нийт байгууллагууд

2

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжаар дүүргийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх  

-Санхүү, төрийн сангийн хэлтэс

3

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийж, хог, тээвэрлэлт, цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах. 

-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

-Цагдаагийн газар

4

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

5

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, ил тод байдал зэргийг хангаж ажиллах

-Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс

 

-Худалдан авах ажиллагааны алба

6

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах.

-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

-Цагдаагийн газар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС