2021 оны 05-р сарын 28

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийт 426 үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн байдалд тогтмол хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.  

Улсын Онцгой комиссын 2021 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан түр журмын хүрээнд орон нутагруу зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж, авто тээврийн шалган бүртгэх товчооны ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэх алба хаагчийн тоог 25-аар нэмэгдүүлж, 5387 тээврийн хэрэгслийн 7965 зорчигчийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 53 хувиар, зорчигчийн тоо 63 хувиар өссөн байна.   

2021 оны 05 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд нийт  406 аж ахуйн нэгж байгууллагын 31,225 м2 талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ариутгал халдваргүйтгэлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн.

90%

ХХҮХ

МХХ

ОБХ

ЦГ

2

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулж, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Халдварын тархалтыг бууруулах зорилгоор иргэдийг дархлаажуулах ажлыг 02-р сарын 23-ны өдрөөс эхлүүлж 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 276,049 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна.

Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаатай холбоотойгоор сургуулиудын вакцины цэгийг чөлөөлж цэцэрлэгүүдэд байршуулах, төгсөлтийн шалгалтад орох 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг 5-р сарын 27-ны өдрөөс эхлүүлээд байна.

90%

НХХ

ЭМТ

ХМОНХТ

3

Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуултын 2 дах тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмжийг сайтар мөрдөх.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41, 42, 43, 46 дугаар тушаал болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан түр журмуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.  

Коронавируст цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд вакцины бүрэн тундаа хамрагдсан болон хамрагдаагүй албан хаагчдын судалгааг нарийвчлан гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэн, дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулсан.

Халдвараар өвдсөн албан хаагчдын судалгааг 7 хоног бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна.

90%

Нийт байгууллагууд

4

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/309 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын болон хороодын албан хаагчдын ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлж, ажлын байрны эмх цэгц, үйлчилгээний соёл, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилтэд шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хэсгийн хороодод албан хаагчид хуваарилагдан ажиллаж байгаатай холбоотойгоор шинжилгээ хийх ажлыг түр хугацаагаар хойшлуулсан.  

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй, гадаад төрх бүрдүүлэлт” сургалтад 4, “Албан бичгийн найруулга зүй” сургалтад 4, “Улс нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл үйл ажиллагааны танилцуулга” сургалтад 43 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар тус тус хамрагдсан.

100%

ТЗУХ

 

5

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/207 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу баригдсан зөвшөөрөлгүй гражуудыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг 05 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулж, 132  гражийг албадан буулгасан. Газар чөлөөлөлт хийгдсэн нийтийн эзэмшлийн талбайд тохижилт ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Стандартын бус  363 зар сурталчилгааны самбар хаягийн байгууламжийг албадан буулгаж, өнгө үзэмжгүй, шинэчлэх шаардлагатай хаягийн байгууламжтай 52 аж ахуйн нэгж байгууллага стандартын дагуу хаягаа шинэчилсэн.

Дүүргийн хэмжээнд баригдаж буй 6 барилгын түр хашааг стандартын дагуу шинэчлүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа 1 байршилд зөрчлийг арилгуулан, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлсэн.

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, илэрсэн 35 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

 90%

ТНААХ

МХХ

ГЗБА

6

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын орчны аюулгүй байдлыг хангуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдлийг 51 аж ахуйн нэгжид хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

90%

МХХ

7

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх

Дүүргийн хэмжээнд улсын төсвөөс 7 төсөл арга хэмжээний эрх шилжин ирснээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан -2, тендер зарласан -1, зураг төсөв хийгдэж байгаа -2, газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөх -2 байна.

Нийслэлийн төсвөөс 1 төсөл арга хэмжээ ирсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ба гэрээ байгуулах шатанд хэрэгжиж байна.

Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх 28 төсөл арга хэмжээний эрх шилжин ирснээс үнэлэх шатанд -7, зураг төсөв хийгдэж байгаа-14, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт нийслэлийн холбогдох байгууллагуудаас хүлээгдэж байгаа-7  байна.

50%

ТГХШХ

ХААА

 

 

 

 

 

  ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

  ДАРГА                                                                     Д.ТӨМӨРБААТАР

 

  ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                                    Т.СҮХБААТАР                                                                 

 

  НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  МЭРГЭЖИЛТЭН                                                    Б.МӨНХТУЯА