Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

3

Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

4

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Татварын хэлтэс

 

5

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн  сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

6

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөлчдийн холбоодод  байр  орцны үүд, ойр хавьдаа хогийн савнууд байршуулах ажлуудыг зохион байгуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

7

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах.

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

8

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд санал авах тул бэлтгэл ажлыг сайтар хангах.

2. Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. 

 

 

 

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

Хороодын Засаг дарга нар

 

 

 

9

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

3. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авах тул холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах.

4. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх

5. Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах

6. Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.

7. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.

ЗДТГ

МХХ

ОБХ

ЦГ

Хороодын Засаг дарга нар

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС