2021 ОНЫ 10-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 10-р сарын 22

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хяналт, шалгалтад давхардсан тоогоор 660 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдаж, 19 зөрчил илрүүлж, 16 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

80.0

ХХҮХ

МХХ

2

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах.

Дүүргийн Онцгой комиссын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ковид-19 халдварын эсрэг вакцины 3-р тунд албан хаагчдаа хамруулах тухай 673 дугаар албан бичгийг дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Халдварын эсрэг дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тунд хамрагдахыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тогтмол сурталчилан нийт 412.995 иргэнийг тус тус хамруулсан  байна.                                                                                                         

70.0

НХХ

ОБХ

ЭМТ

НЭ

ХМОНХТ

3

Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэлийн бүх шатны байгууллагууд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг цахимаар зохион байгуулж ажиллах.

Коронавируст халдварын хариу арга хэмжээний хүрээнд сургалт, хурал,шуурхай  зөвлөгөөнүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

100.0

Нийт

байгууллагууд

4

Дүүргийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төвүүд иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж, хэвийн ажиллаж байна

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний хооронд аваарын бригад, хариуцлагатай жижүүрийг томилон гаргаж ажиллахаар бэлтгэл хангагдаж, шаардлагатай үед ажиллах машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байдлыг хангасан.

70.0

ТНААХ

5

Өвөлжилт хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын шуурхай зохион байгуулж дуусгах.

Нийслэлийн төсвийн 46,1 сая төгрөгийн хөрөнгөөр 107 дугаар цэцэрлэгийн 4 ангийн сантехникийн засварын ажлын гүйцэтгэл 90%-тай, нийслэлийн төсвийн 90,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил цогцолбор сургуулийн дээврийн засварын ажил 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлсэн.

Герман-Монголын хамтарсан төслийн хүрээнд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 дугаар сургуулийн барилгын гадна фасад, дээвэр, төвийн шугамд холбогдох их засварын ажил 9-р сарын 24-ний өдрөөс эхэлсэн.

Нийслэлийн төсвийн 37,4 сая төгрөгийн хөрөнгөөр 170 дугаар цэцэрлэгийн гадна бохир усны шугам солих засварын ажил тендер зарлах шатанд хэрэгжиж байна.

Эмнэлгүүдийн хуучин барилгын хэрэгцээний халуун усны шугамын засварыг шаардлагатай хэсгүүдэд хийж гүйцэтгэж дууссан.

70.0

ТНААХ

6

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайгаа нөхөн сэргээж засварлах ажлуудаа шуурхай зохион байгуулж дуусгах.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодын нутаг дэвсгэрт хийгдэж буй магистраль шугам өргөтгөн шинэчлэх ажил бүрэн дуусч, нийт 51 орон сууцны байрны 8235 өрх, болон 693 аж ахуй нэгж байгууллагуудын хэрэглээний халуун ус, халаалтыг бүрэн өгсөн. Гүйцэтгэгч компаниуд магистраль шугам угсралт бүрэн дууссан хэсгүүдийн шороон дүүргэлт, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийж хэвийн байдалд оруулах, хороодын нутаг дэвсгэрт байрлах ААНБ-уудын объект, байгууламжийн эвдэгдсэн хэсгүүдийг засварлах ажил хийгдэж байна.

Нийслэлийн авто замын хөгжлийн газарт 14 хорооны 70 байршилд 5308 мкв талбайд замын нөхөөс хийх шаардлагатай байршлын судалгааг хүргүүлж, авто замын нөхөөс хийх ажил хийгдэж байна.

70.0

ТНААХ

7

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах.

Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшний 171 борлуулалтын цэгүүд ажиллаж байна. Алслагдмал, өндөрлөг газруудад оршин суудаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зорилгоор 37 цэгийг нэмж ажиллуулах саналыг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч болон “Тавантолгойтүлш” ХХК-д тус тус хүргүүлсэн.

70.0

АБТТ

8

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.

МУ-ын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийг гал түймэр, угаарын хийн хордлогод өртөхгүй байх талаар үзлэг, хяналт шалгалт хийж нийт 1263 айл өрхөөр орж урдьчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Дүүргийн 32-р хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсээс 4 улсын байцаагч 24 цагаар хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэсэн 1 зөрчил илрүүлж холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн явц, түлшний чанар стандартын байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэстэй хамтран хяналт, шалгалт хийсэн.

70.0

МХХ

ЦГ

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                              Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                              Т.СҮХБААТАР                                                           

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                              Б.МӨНХТУЯА