2021 ОНЫ 10-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 10-р сарын 29

 

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж мөрдөж ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран өдөр, шөнийн ээлжээр гүйцэтгэж байна.           Хяналт, шалгалтаар нийт 67 аж ахуйн нэгжид Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн байдалд шалгалт хийж, цагийн хязгаар хэтрүүлж ажилласан 5 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцож ажилласан.

90%

МХХ

ЦГ

2

Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргийн гэр хорооллын эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг эхлүүлээд байна.

30%

МХХ

3

Сайжруулсан шахмал түлшний нөөц сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах.

Дүүргийн хэмжээнд гэр хорооллын 36 хороонд сайжруулсан шахмал түлшний 174 борлуулалтын цэг ажиллаж байна. Хороодоос долоо хоног бүрийн Даваа,
Пүрэв гарагуудад  түлшний цэгийн нөөцийн мэдээг авч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлж байна.
Дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 21 агуулах, 1 хангамжийн баазад  нийт 19,844 тонн түлшний нөөцтэй байна.   

100%

АБТТ

4

Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/563 дугаар захирамжаар дүүрэг дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл аюулгүй ээлтэй орчин бүрдүүлсэн байдлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 18 сургууль, 39 цэцэрлэгт үзлэг, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

70%

ХЭЗХ

5

Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/846 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн 43 хороодод тооллогын түр товчоо байгуулах бэлтгэл ажлыг хангасан.

Үндэсний статистикийн хороо болон дүүргийн Татварын хэлтсээс гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн судалгаагаар 18007 аж ахуйн нэгж байгууллага, 6351 хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдана.

Дүүргийн хэмжээнд нийт 182 тоологч ажиллахаар тооцоо хийгдэж байгаа бөгөөд хороодоос 147 тоологч, бусад газар, хэлтэс, аж ахуйн нэгжээс 14 тоологч ажиллана.

100%

СХ

6

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дүүргийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.

Дүүргийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу батлагдсан хөтөлбөр зориулалтаар, төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан санхүүжилтийг олгож байгаа бөгөөд төсвийг үр ашигтай зарцуулахад хяналт тавих зорилгоор батлагдсан орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулах, төсвийн жилийн дундуур орон тоо нэмэгдүүлэхгүй байх, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд тайлагнаж байгаа эсэх, төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь үнэн зөв гаргаж байгаа эсэх дээр хяналт тавин ажиллаж байна. Байгууллагуудад үүсч байгаа өглөгийн судалгаанд үндэслэн дараа сарын санхүүжилтийг олгохдоо өглөгийг барагдуулах талаар ажил зохион байгуулж, санхүүжилтийг олгох тал дээр анхааран ажиллаж байна.

80%

СТСХ

7

Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 1946 өргөдөл, гомдол гаргаснаас 4 байгууллагын 8 албан хаагч 14 өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад нийт 680 зөрчил бүртгэгдсэн бөгөөд зөрчлийг агуулгаар нь авч үзвэл өдөрт нь багтаан хүлээн аваагүй-362, өдөрт нь багтаан шилжүүлээгүй-100, явцын тэмдэглэл хөтлөөгүй-211, буцаалтыг 3 хоногт хийгээгүй-5, хяналтгүй шийдвэрлэсэн-1,  холбогдох файл хавсаргаагүй-1 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар буурсан дүнтэй байна.

80%

Нийт байгууллагууд

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫНДАРГА

            Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

  ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                   

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                      МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА

                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.

Үндэсний болон Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 11 заалт бүхий төлөвлөгөөг баталж, 43 сая төгрөгийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

ОБХ

 

 

8

Дүүргийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах ажлыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/590 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил дутуу хийгдэж, удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудын судалгааг гаргаж, зөрчлийг арилгах ажлыг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Нийт 4,060,000 төгрөгийн санхүүжилтээр 5 хорооны 24 байршилд удаан хугацаанд ухсан нүх, овоолсон шороотой байсан зөрчлийг арилгаж, иргэдийн амьдрах орчныг сайжруулсан.

100%

ТНААХ

МХХ