2021 ОНЫ 11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Цагдаагийн газар

2

11 сарын 1-нээс 12 сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах, тооллогыг сайтар зохион байгуулж ажиллах.

Статистикийн хэлтэс

3

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах.

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

Газар зохион байгуулалтын алба

4

Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, хийсэн ажлын талаарх мэдээллээ олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Газар зохион байгуулалтын алба

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС