2021 ОНЫ 11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 11-р сарын 04

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран өдөр, шөнийн ээлжээр гүйцэтгэж байна.           Хяналт, шалгалтаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд нийт 85 аж ахуйн нэгжид Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн байдалд шалгалт хийж, 8 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцож ажилласан.

90%

МХХ

ЦГ

2

11 сарын 1-нээс 12 сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах, тооллогыг сайтар зохион байгуулж ажиллах.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/643 дугаар захирамжаар дүүргийн 43 хороодод тооллогын түр товчоо байгуулагдан, нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

2021 оны 11 сарын 4-ний өдрийн байдлаар 246 аж ахуйн нэгж тооллогод хамрагдаад байна.

12%

СХ

3

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах.

2021 оны 10-р сарын 31-ны байдлаар улсын төсөвт 21.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 98%, нийслэлийн төсөвт 25.7 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 83%, дүүргийн төсөвт 20.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж гүйцэтгэл 117%-тай байна.  

Татварын орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд галт зэвсгийн албан татварын 6,637.0 мянган  төгрөгийн өртэй 13 иргэн, газрын төлбөрийн 333,775.4 мянган төгрөгийн өртэй 14 иргэн, хувь хүний орлогын албан татварын төрлөөр 92,704.2 мянган төгрөгийн өртэй 3 иргэнд нэхэмжлэх хүргүүлж, төлөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтсийн дундын мэдээллийн санд 68,338 нэгж талбарт төлбөрийн ногдуулалт, 47542 нэгж талбарт нэхэмжлэл үүсгэж, газрын төлбөрийн орлогоос 3,5 тэрбум төгрөг, дуудлага худалдаанаас 1.3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

90%

СТСХ

ТХ

ГЗБА

4

Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, хийсэн ажлын талаарх мэдээллээ олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/250, дүүргийн Засаг даргын 2021 оны “Газар албадан чөлөөлөх” тухай А/215 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газар, гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, бүх төрлийн обьект болон нийслэл, дүүргийн захирамжаар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газраа дур мэдэн сунгасан хашаа, хайсыг нүүлгэн шилжүүлж, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд 32 байршлын 228 объектод газар чөлөөлөлтийг хийж гүйцэтгэсэн. Хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргийн цахим хуудас болон SHD.mn сайтаар дамжуулан нийт 80 удаа нийтэлж, газрын харилцаатай холбоотой мэдээллийг постер, видео хэлбэрээр 20 удаа олон нийтэд мэдээлсэн байна.

90%

ГЗБА

ХМОНХТ

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                      Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                     

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                                                                       МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА