2021 ОНЫ 11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 11-р сарын 12

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох

Дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран өдөр, шөнийн ээлжээр гүйцэтгэж байна.           Хяналт, шалгалтаар 11 дүгээр сарын 05-12-ны өдрийн хооронд нийт 97 аж ахуйн нэгжид Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөлтийн байдалд шалгалт хийж, 3 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцож ажилласан. Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

90%

МХХ

ЦГ

2

Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах

Нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спорт, соёл урлагийн үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсантай холбогдуулан 11 дүгээр сарын 12-ны байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч 60 цэцэрлэг, 25 сургууль, 7 биеийн тамир, спортын хувийн хэвшлийн байгуулага, 1 соёл, урлагийн байгууллагатай хариуцлагын гэрээг байгуулаад байна.

Дээрхи байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд гүйцэтгэж, Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.             

80%

МХХ

ОБХ

БТСХ

3

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлд 45 ажлыг хэрэгжүүлэхээр тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/636 дугаар захирамжаар дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг, төлөвлөгөөг баталгаажуулж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Захирамжийн дагуу дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан эсэх судалгааг нийт 43 хороо, төрийн захиргааны 27 байгууллага болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 27 аж ахуйн нэгж, 10 ерөнхий боловсролын сургуулиас авсан ба төрийн болон төрийн бус байгууллагын 404 ажилтан, албан хаагч, 1500 оюутан, 151 дүгээр цэргийн ангийн 100 цэрэг нэмэлт дарлаажуулалтад хамрагдаад байна.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар нийт 416.225 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан ба 2-р тунгаа хийлгэн шалгуурт нийцсэн 57.321 иргэнийг 3 дахь буюу нэмэлт тунгаар дархлаажуулж байна.

Дархлаажуулалттай холбоотой сурталчилгаа, мэдээллийг дүүрэг болон 35 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

80%

НХХ

ОБХ

ЭМТ

ХМОНХТ

4

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах

2021 оны 10-р сарын 31-ны байдлаар улсын төсөвт 21.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, гүйцэтгэл 98%, нийслэлийн төсөвт 25.7 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 83%, дүүргийн төсөвт 20.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж гүйцэтгэл 117%-тай байна.  

90%

СТСХ

ТХ

5

Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ  үйлчилгээний 4 байгууллагад нийт 121,8 тонн тусгай зориулалтын бодис, 743 тонн давс, 235 тонн элс, дайрганы нөөц бүрдүүлээд байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын 12 машин механизм бэлэн байдалд ажиллаж байна.

Дүүргийн 12-17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа магистраль өргөтгөн шинэчлэх шугам угсралтын ажил бүрэн дуусч, тохижилт, ногоон байгууламж, нөхөн сэргээлтийн ажлуудыг 2022 онд Улс, нийслэлийн төсөвт тусгуулахаар шийдвэрлэсэн.

100%

ТНААХ

АБТТ

6

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх

Дүүргийн хэмжээнд 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 21 агуулах, 1 хангамжийн баазад нийт 16,218 тонн түлшний нөөцийг бүрдүүлсэн.

Гэр хорооллын 36 хороонд сайжруулсан шахмал түлшний 184 борлуулалтын цэг ажиллаж байна. Хороодоос долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагуудад  түлшний цэгийн нөөцийн мэдээг авч нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлэн ажиллаж байна.

100%

АБТТ

7

“Хотын соёл” аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын талаар нэгдсэн танилцуулга бэлдэж, шуурхай зөвлөгөөнд танилцуулах

“Хотын соёл” аяныг дүүргийн хэмжээнд 2021 оны 07 дугаар сараас эхлүүлж 43 хороо, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, нийт 369 байгууллагыг хамруулан зохион байгуулж байна. Аяны тайланг сар бүр хүлээн авч нэгтгэн нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэст тайлагнан ажилласан ба дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. 

70%

НХХ

8

Нийтийн эзэмшлийн зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг яаралтай нүүлгэн шилжүүлэх

Нийтийн эзэмшлийн зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгийн судалгааг гарган хугацаатай шаардах хуудас хүргүүлэн ажиллаж байна.

10%

ГЗБА

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                      Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                    Т.СҮХБААТАР                                                     

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                                                                       МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА