2021 ОНЫ 11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ, ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

2021 оны 12-р сарын 03

Үүрэг, даалгавар

Биелэлт

Гүйцэтгэлийн хувь

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх.

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 28.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 24,1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 96.7 хувь, нийслэлийн төсөвт 36.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 27.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, 81.1 хувь, орон нутгийн төсөвт 22.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 21,7 тэрбум төгрөг төвлөрүүлж 95.2 хувийн биелэлттэй байна. Татвар төлөгчид Qpay аппликейшнаар 3.9 тэрбум, Е-баримтаар 0.8 тэрбум, интернет банк болон цахим хуудас ашиглан нийт 45.0 тэрбум  төгрөгийн татварын орлого бүрдүүлсэн байна.

90%

СТСХ

2

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” А/828 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст тайлагнаж ажиллах.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдох асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн /шинэчилсэн найруулга/-н хуулийн ном, шторк бэлтгэн 2021 оны 12 дүгээр сарын 06-нд  хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах, сургалтыг цахимаар зохион байгуулах төлөвлөгөө, хуваарийг гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 249 албан хаагчийг хамруулсан.

Зохион байгуулсан ажлын тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 11/2545 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

90%

ХЭЗХ

3

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалах ажлаа эрчимжүүлэх.

Дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхитэй хамрагдах талаар иргэд олон нийтэд дүүргийн цахим хуудас болон гэрээт хэвлэл мэдээллийн 8 хэрэгслээр дамжуулан видео мэдээ 4, постер мэдээ 10 бэлтгэж, сурталчилан ажилласан.

Дархлаажуулалттай холбоотой сурталчилгаа, мэдээллийг дүүрэг болон 35 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн цахим хуудсаар дамжуулан иргэдэд тогтмол хүргэж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

90%

НХХ

ХМОНХТ

4

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах аян зохион байгуулах.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дархлаажуулалтыг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисст хүний нөөцийн болон дархлаажуулалтын цэг нээх түрээсийн байрны төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт хүргүүлсэн. Дүүргийн хэмжээнд 43 хорооны өрхийн эмнэлэг, 3 түр цэгээр дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Дүүргийн 37, 43, 34, 33, 41 дүгээр хороод түрээсийн байранд дархлуужуулалтын цэг нээсэн.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 96,510 хүн нэмэлт дархлаажуулалтанд хамрагдсан байна.

90%

НХХ

ОБХ

ЭМТ

НЭ

5

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар цахим хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад ажлын нэг өдрийн чөлөө олгож, дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамрагдаагүй шалтгааны талаарх судалгааг 2021 оны 12 дугаар сарын 03-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар ирүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 111 ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг явуулын цэгээр 2 удаа зохион байгуулсан. Эрүүл мэндийн шалтгаантай болон өвчлөөд эдгэсэн, нэмэлт тунд хамрагдах хугацаа болоогүй 36 албан хаагч байна. Албан хаагчдын нэмэлт тунд хамрагдалтын мэдээг өдөр бүр Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар хүргүүлэн ажиллаж байна. 

80%

НХХ

ОБХ

ЭМТ

НЭ

6

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах.

Дүүргийн хэмжээнд 2021-2022 онд сайжруулсан түлшний борлуулалтын 210 цэг ажиллахаар төлөвлөгдсөн. 12 сарын 01-ний өдрийн байдлаар 190 цэг ажиллаж байна. Цаашид төлөвлөсний дагуу сайжруулсан түлшний 20 цэгийг яаралтай нэмж ажиллуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Таван толгой түлшХХК-д 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/2643 тоот албан бичгийг хүргүүлсэн.

100%

АБТТ

7

Хот нийтийн аж ахуйн зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн нэмэгдүүлэх тооцоо, судалгаа, цаашид хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах.

Дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад парк шинэчлэлт хийхэд шаардлагатай байгаа хог тээврийн тусгай зориулалтын 5 төрлийн 28 автомашин,  техникийн судалгааг гарган, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 03/2655 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

100%

АБТТ

8

Халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах.

Нийтийн эзэмшлийн зам цэвэрлэгээний 4 байгууллагын 132 үйлчлэгч 8 автомашин, 3 механизмаар нийт 2,822,817 кв.м талбайн түүвэр хог, цас мөсийг цэвэрлэж, 321,5 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

100%

АБТТ

9

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах/

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/929 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн уулзалт 2021.11.29-ний өдөр зохион байгуулагдаж, холбогдох мэдээлэл судалгааны ажил хийгдэж байна.

 

30%

ХХҮХ

 

 

 

 

 

 

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                        Д.ТӨМӨРБААТАР

 

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                    С.ТУУЛМАА                                                     

 

НЭТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

                                                                             МЭРГЭЖИЛТЭН                                   Б.МӨНХТУЯА