2021 ОНЫ 12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Мэргэжлийн хяналтын хэлтэс

2

Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

3

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

4

Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, хяналт тавьж ажиллах.

Нийт байгууллагууд

5

Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.

Хууль эрх зүйн хэлтэс

Цагдаагийн газар

6

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Боловсролын хэлтэс

Цагдаагийн газар

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

 

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС