2022 ОНЫ 06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

2

Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удидлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

 

“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ

3

Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа өгч ажиллах 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийт байгууллагууд

4

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

5

2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах.

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удидлагын хэлтэс

6

Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

7

Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Онцгой байдлын хэлтэс

8

Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

9

Дүүргийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

10

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, угаах ажлуудыг уриалах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

11

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

Боловсролын хэлтэс

12

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа байгалийн өнгө, тогтоц сайтай, ногоон байгууламж бүхий газруудад орчны хяналтын сайтар тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

13

“Төрийн хэмнэлтийн хууль”-ийн хэрэгжилтийг сайтар хангаж дүүргийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. 

Санхүүгийн тасаг

14

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартын дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

 

Аж ахуйн тасаг

15

Баяр наадмын бэлтгэл хангах ажлын хүрээнд Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

16

Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.

Нийт байгууллагууд

17

Баяр наадмын өдрүүдэд хүүхдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх

Онцгой байдлын хэлтэс

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС