2022 ОНЫ 08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Дүүргийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, Захирагчийн ажлын алба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,

 

Захиалагчийн алба

2

Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

3

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

4

Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 8 дугаар сараас эхлэн сар бүр Засгийн газарт тайлагнаж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Хууль, эрх зүйн хэлтэс, Хяналт- шинжилгээ үнэлгээний хэлтэс

5

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг /Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим системд/ тогтмол бүртгэж ажиллах.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Захиалагчийн алба

6

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэл ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

7

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. 

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

8

Даншиг наадмын бэлтгэл сайтар хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтын ажлыг онцгой анхаарч ажиллах.

Ажлын хэсэг

9

Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Эрүүл мэндийн төв

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС