Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байрлаж буй хуучин хогийн савыг буцаан авч шинэ хогийн савыг байршуулах ажлыг эрчимжүүлэх.  /Бүх дүүргүүд/                       

Ногоон байгууламжийн хайс хашлагын авто зам талын хэсгийг авч, явган зорчигчийн хэсгийг сэргээн засварлаж, будах ажлыг дуусгах. үх дүүргүүд/

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг эрчимжүүлэх.  үх дүүргүүд/

 

НИТХ-ын 2009 оны 63, 2012 оны 61-р тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж үүнд дүүргийн ДБТХэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн МХХэлтэстэй хамтарч хяналтыг тавьж ажиллах. /Хогоо шатааж буй ААНБ-уудад хуулийн дагуу хариуцлага тооцох, гэр хорооллын нутаг дэвсгэрт үүссэн эзэнгүй хог хаягдлыг цуглуулан ачиж тээвэрлэх. үх дүүргүүд/

Байгууллага аж ахуй нэгжүүдийн гаднах талбайг хогийн савжуулах ажлыг дүүргээс зохион байгуулж ажиллах.үх дүүргүүд/  Аө                                                                                                                                                              

Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”  05-р сарын 11-ний өдөр хотын хэмжээнд зохион байгуулагдах тул дүүргүүд өөрийн гудамж талбай, бүх  аж ахуйн нэгж байгууллагуудын гадна орчинд мод тарих ажлыг өргөн зохион байгуулах.  үх дүүргүүд/

2013 оны 05-р сарын 18-нд Зуслан ногоон бүс болон голын эрэг дагуу цэвэрлэгээ хийгдэх учир байгууллага, айл өрхийг идэвхтэй оролцуулах.  үх дүүргүүд/

2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад өөрийн дүүргийн замын арчлалтын зардлын тооцоог хийж  Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгөх. Ааа                                                                                                            /Бүх дүүргүүд/

Борооны улирал эхлэхээс өмнө үерийн далан сувгийн  цэвэрлэгээний ажлыг бүрэн хийж дуусгаж, усны гаргалгаануудыг цэвэрлэх, үерт автаж болзошгүй аюултай бүсэд буусан айл өрхүүдийг одооноос шилжүүлэх, холбогдох арга хэмжээ авах. Бббб                                                                                                          /Бүх дүүргүүд/

Гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалтад  хяналт тавьж, дүүргүүдийн гэрэлтүүлэг хариуцаж буй компаниудын ажлыг сайжруулах, шаардлагатай бол гэрээг цуцалж аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулж, гэрэлтүүлгийн асалтыг тогтмол болгох арга хэмжээ авах. үх дүүргүүд/                                                                                                                                    

Инженерийн хангамжийн  байгууллагуудын эзэмшилд байгаа инженерийн шугам сүлжээний үзлэгийн худгуудын тагийг бүрэн болгож, хяналтыг тогтмол  тавьж, буруутай байгууллага,  аж ахуйн нэгжүүдэд хариуцлага  тооцдог систем тогтоож, мөрддөг болох.үх дүүргүүд/

Нийслэлийн хэмжээнд “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд болон “Архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Эрүүл-Аюулгүй хот” аяныг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа тул энэ ажилд идэвх санаачлагатай оролцох шаардлагатай. үх дүүргүүд/

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад аттестатчилалын шалгалт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн явагдах бөгөөд шалгалтын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог 30 хувиар бууруулах, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 63 дугаар тогтоолын биелэлтийг газар дээр нь шалган үнэлэлт дүгнэлт өгөх тул аттестатчилалын шалгалтанд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. үх дүүргүүд/

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт хийгдэж байгаа тохижилт цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, хийгдэж байгаа ажилд хяналт тавьж, сайжруулах зорилгоор 7 хоног бүр хийсэн ажлыг нийт 13 үзүүлэлт бүхий хүснэгтээр авч дүгнэх болно.Иймд баасан гариг бүр мэдээг хүснэгтийн дагуу гарган ирүүлж байх. үх дүүргүүд/