НЭГ. Нийслэлийн дүүргүүд болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн ажлын алба, захирагчийн харъяа газруудын удирдлагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаанд учирч буй  бэрхшээлүүдийн  /хууль эрх зүй, төсөв санхүү, байгууллагын тогтолцоо/ талаар саналаа НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст 7 хоногийн дотор багтаан ирүүлэх.  

Засаг даргын тамгын газар, Захиргаа хуулийн хэлтэс

ХОЁР. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын

 

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нутгийн захиргааны нийт байгууллагууд/.                                                     

Нийгмийн хөгжлийн хэлтэс

ГУРАВ. Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар Хог тээвэрлэлтийн өнөөгийн байдлын судалгаа, хогны машины хүрэлцээ, тооцоо судалгааг нарийвчлан гарган танилцуулга материал бэлтгэж цаашид авах арга хэмжээний талаар саналаа удирдлагын зөвлөлийн хурлаар оруулах.

 Дэд бүтэц тохижилтын хэлтэс

 ДӨРӨВ. Нийслэлд хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэх авто замын шинчлэлт, тохижилт, бүтээн байгуулалтын ажил нэг бүрийг эрчимжүүлж, газар чөлөөлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Өмч газрын харилцааны алба

 ТАВ. Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрших цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс