Нэг. хороодын хэсгийн ахлагч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд оролцуулахгүй  байх,  иргэд, сонгогчдыг санал өгөхөд идэвхтэй оролцуулах, Захирагчийн ажлын алба сонгуулийн өдөр үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж нийтэд зарлан  мэдээлэх,

Засаг даргын тамгын газар, холбогдох байгууллагууд, хороод  /Хяналт тавьж ажиллах/

ХОЁР. Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хангаж ажиллах.

Засаг даргын тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтэс, холбогдох  байгууллагууд /Хяналт тавьж ажиллах/

 


ГУРАВ. Дүүргийн ЗДТГ, хороо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудаас мэдээ, тайланг давхардуулан авдагийг зогсоох, мэдээ тайланг боловсруулах, илгээх, хүлээн авах журмыг боловсруулж батлан мөрдүүлэх,

Захиргаа хуулийн хэлтэс /Журмыг өөрчлөн зохион байгуулах/

ДӨРӨВ. Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах,

Онцгой байдлын хэлтэс, Өмч газрын харилцааны алба  /Мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах/

ТАВ. Hийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гэрийн тэжээвэр мал амьтдыг гаргах ажлыг зохион байгуулах,

Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн албаны “Буянхөхий” компани /Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах/

ЗУРГАА. Гэрийн тэжээвэр нохой, муурыг тоолж паспортжуулах ажлыг зохион байгуулах,

Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн албаны Буянхөхий компани /Тооллогын ажлыг зохион байгуулах/

ДОЛОО. Орон сууцны байруудын дээврийг засварлах асуудлаар саналаа өгөх.

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, СӨХ-д 

Цаг үеийн байдалтай холбогдуулан өгөгдөх үүрэг:

1.    Хороодын хэсгийн  ахлагч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд оролцуулахгүй  байх,  иргэд, сонгогчдыг санал өгөхөд идэвхтэй оролцуулах, сонгуулийн өдөр үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах,

ЗДТГ, Хороод, Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

2.    Дүүргийн Засаг дарга М.Чинболдоос өгч байгаа дээрх үүргүүдийг хэрэгжүүлэхэд  холбогдох бүх байгууллагын удирдлагууд онцгой анхаарч ажиллах,

Холбогдох бүх байгууллагын удирдлагууд

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС