Үүрэг даалгавар-1: Нийслэлийн 374 жилийн ой угтсан ажлыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өрнүүлэх. Ой угтсан ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах ёслол, арга хэмжээний хөтөлбөр гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх. Ойн арга хэмжээний өмнө Дүүргийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг дүгнэж, шагнаж урамшуулахаар бэлтгэсэн байх.

 

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг дүүргийн Засаг даргын 373 дугаар захирамжаар байгуулагдан, ойг угтаж хийгдэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Дүүргийн алдартнуудын цуврал хөрөг нийтлэлийг бэлтгэж, “Сонгинохайрхан дүүргийн бахархал “ вэйб сайтад байршуулсан. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөн дээр ой угтсан бүтээлч ажлыг байгууллага бүр өрнүүлэх, идэвх зүтгэлтэй  ажиллаж байгаа ажилтнуудаа шагнаж урамшуулах  талаар үүрэг даалгаврыг өгсөн.   

Үүрэг даалгавар-2:Нийслэл, дүүргийн хэмжээнд 2014 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр / биеийн тамир спорт, соёл урлаг, өдөрлөг зэрэг/ боловсруулж батлуулан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэх.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хорооноос 2014 онд хийгдэх 15 нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд 80 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, саналаа төсвийн хамт хүргүүлсэн.

Үүрэг даалгавар-3: 2013 онд эрх шилжүүлэн ажил гүйцэтгэж байгаа байгууллага нэг бүрээр гүйцэтгэлийг тооцож, эрчимжүүлэн ажиллах.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2013 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 324 дүгээр захирамжаар шинэчлэгдэн батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажил 116 буюу 4,161,800.000 тєгрєг,  Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/465 дугаар захирамжаар эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нийт 10 буюу 693 сая тєгрєгийн ажлын явцын мэдээг жагсаалтаар гаргав.

Үүрэг даалгавар: 4. Нийслэлийн төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэрээс хангагддаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан болон төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дээрх хэрэглээнүүдийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллах. 

Холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны А/131 дугаар тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих тухай Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан  худалдааны 49 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтыг 2013 оны 09 дүгээр сарын 17-ы өдрөөс эхлэн явуулсан. Өөрийн халаалттай, гэр хороололд байршилтай аж ахуйн нэгж байгууллагууд шалгалтанд хамрагдсан тул өгөгдсөн үүргийн хүрээнд гарсан зөрчил дутагдалгүй болно. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас Цагдаагийн хэлтсүүд бэлэн байдалд шилжсэнээс  шалтгаалан хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Хяналт шалгалт 09 дүгээр сарын 23-наас үргэлжлэн явагдах болно.  2013,09.11-нээс 12-ны шилжих шөнө 24-02 цагийн хооронд Мазар од ХХК-ний Мазар од баар, ЦТ трэйд ХХК-ний Фрайди баар, Тэнгэр интернэйшнл ХХК-ний Вест баар,  “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ний Доллар баар, Баясах-Оюу ХХК-ний Рокси баарыг хамтарсан ажлын хэсэг шалгаж,  Баясах-Оюу ХХКомпаний Рокси бааранд хугацаатай албан шаардлага өгч, Мазар од ХХК-ний Мазар-Од баар,  “ЦТ” трэйд ХХК-ний Фрайди баар, Тэнгэр интернэшнл ХХК-ний Вест баарны үйл ажиллагааг түр зогсоож  Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн акт тогтоож, холбогдох хуулийн дагуу торгууль ногдуулав. Хэрэв цаашид зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэр хэрэглээнүүдийг хязгаарлах арга хэмжээ авахыг  аж ахуйн нэгжийн удирдлагад анхаарууллаа.

Үүрэг даалгавар-5: Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх талаар холбогдох байгууллагууд саналаа боловсруулж танилцуулах, шаардагдах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.  

СХД-ийн Засаг даргын 2013 оны 320 тоот захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгэлтэй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, тэдний судалгааг нарийвчлан гаргах зорилгоор “Дэмжье, оролцъё, хөгжье, өөрчлөгдөцгөөе” аяныг зохион байгуулахаар ажиллаж байна. Уг арга хэмжээнд зориулан Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 894,000 төгрөг төсөвлөгдсөн. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс Дүүргийн тэнэмэл иргэдийн судалгааг 2013 оны 09 сарын 12–18-ны хооронд гаргуулахаар судалгааны маягтыг хороодын нийгмийн ажилтнуудад хүргүүлэн, судалгааг  гаргуулж, нэгтгэж байна. Халамж үйлчилгээний хэлтэс тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх талаар 26 дугаар хороонд байрлах “Мон харбор” түр хоноглох үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай гэрээ байгуулан  хоногт  30-40  иргэнийг хүлээн авч байна. Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх талаар иргэдийн олон нийтийн оролцоонд түшгилсэн халамжийн үйлчилгээний төрлүүд болох сэргээн засах үйлчилгээ, өдрийн  үйлчилгээнүүдэд хамруулж байна. Мөн бичиг баримттай зорилтот бүлгийн иргэдэд халамжийн хуулийн дагуу халамж үйлчилгээ үзүүлэн, нийгмийн даатгалд хамруулах зэрэг ажлууд  хийгдэж байна.
Хөдөлмөрийн хэлтсээс дүүргийн 32 хорооноос авсан судалгаа болон дүүргийн цагдаагийн хэлтэс, асрамжийн газруудаас ирсэн судалгаан дээр үндэслэн зорилтот бүлгийн иргэдийг хөтөлбөрт хамруулах зорилгоор бүртгэл мэдээллийн системд оруулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Мөн хорихоос суллагдсан болон асрамжаас гарсан, сургууль завсардсан 45 иргэнийг бүртгэлийн картад бүртгэн, 115 иргэнийг зөвлөгөө мэдээлэлээр ханган ажиллаж байна.

Үүрэг даалгавар-6:   Орон сууцны хорооллын дундах асфальтан болон чулуун зам тавих ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгасан байх. Захиалагчийн хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Энэ жил орон сууцны хороолол доторхи авто зам засварлах ажил хийгдээгүй. Тохижилтын ажлаар Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг, Саппорогийн тойргоос Москвагийн гудамж – Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар, таван шар хүртэлх 3,2 км явган зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км явган зам засварлаж, чулуун хавтан суурилуулсан.

Үүрэг даалгавар-7: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг /1-3 дугаар анги/ сургуулийн автобусаар хичээлд нь зорчуулах журмыг хамтран боловсруулах, саналаа хүргүүлэх.

Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургууль, 67, 76, 121, 122 дугаар сургуулиудын 2-15 км-ийн зайнаас явдаг сурагчдыг автобусаар зөөх судалгаа, маршрутын хамт Нийслэлийн Боловсролын газар холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд байна.

2013 оны 09 дүгээрын 11-ны өдрийн шуурхай  зөвлөгөөний ирц:

Нийт  56  байгууллагын удирдах ажилтан оролцохоос:

ирсэн –33

Орлон ирүүлсэн- 12

Нийт ирсэн - 45

Ээлжийн амралттай - 4

Тасалсан - 3 /“Өнөр энх өргөө” ХХК, “Таван шар өргөө” ХХК, ЗАА-ны Наран бүсийн ажлын алба/

Өвчтэй- 0

Томилолттой-2

Чөлөөтэй - 1

Хувь –  94,6