Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 тоот “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа талаарх явцын мэдээг долоо хоног бүрийн Пүрэв гаригт ЗАА-нд ирүүлэх, энэ захирамжид заагдсан ажлуудыг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллах /Дүүргүүдийн ЗДТГ/

 

2      Шинээр боловсруулагдаж буй “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийн хэлэлцүүлэг 2014 оны 01-р сарын 21-ний өдрийн 13,00 цагаас Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд зохион байгуулагдах тул хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогчид, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хорооны Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудыг бүрэн оролцуулах. /Дүүргүүд/

3      Дүүргийн төсөв болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууц болон гэр хорооллын дунд шинээр байгуулах бичил цэцэрлэг, ногоон байгууламжийн судалгааг 01 дүгээр сарын 30 ны дотор ирүүлэх. /Дүүргүүд/

4      2014 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр болох бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, ААНБ-ыг идэвхитэй оролцуулж, дүн мэдээг удирдамжийн дагуу ЗАА-нд ирүүлэх. /Дүүргүүд/

5      Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, авто замын газраас ирсэн албан бичгийн дагуу хийж гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын ажлын трасст орсон сурталчилгааны самбарыг яаралтай буулгах /БГД/

6      Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30 –ны өдрийн А/1154 тоот “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж ус, дулаан, цахилгаанаар тасралтгүй хангаж, системийн горимыг тогтмол мөрдөж ажиллах /Харьяа газрууд, дүүргүүд/

7      Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх Иргэний оролцоотой газрын зураглалд нэмж оруулах мэдээллийн саналаа 2014.01.24-ний дотор Захирагчийн ажлын албанд ирүүлэх. /Захирагчийн гэр хороолол дахь ажлын албадууд /

8      Гэр, байшин хорооллын доторхи замын хальтиргаа, гулгааг арилгах /дүүргүүд/

9      Бүх нийтийн цэвэрлэгээг 2014 оны 01 дүгээр сарын 18 нд зохион байгуулж, тайлан мэдээг удирдамжид заасны дагуу ирүүлэх /Дүүргүүд/

Ерөнхий менежерийн 2014 оны 01-р сарын 17 -ны өдрийн шуурхайн үүргийг /www.ubservice.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг 2014 оны 01 сарын 29-ны дотор ЗАА-ны Үйл ажиллагааны Мониторингийн хэлтсийн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./ хаягаар Power point-оор бэлтгэн ирүүлэх / Нийт байгууллагууд /

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС