СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ЗАСАГ ДАРГААС ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

1 Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 тоот “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа энэ захирамжид заагдсан ажлуудыг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллах                      

                                                         /Худалдаа үйлчилгээний хэлтэс /

2     Дүүргийн төсөв болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууц болон гэр хорооллын дунд шинээр байгуулах бичил цэцэрлэг, ногоон байгууламжийн судалгааг 01 дүгээр сарын 30 ны дотор ирүүлэх.

                                                              /Холбогдох бүх байгууллагууд/

3     Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30 –ны өдрийн А/1154 тоот “Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж ус, дулаан, цахилгааны  системийн горимыг тогтмол мөрдөж ажиллах , аваарын бригад гаргах

                                                              /Холбогдох бүх байгууллагууд/

4  Сар шинэ болж байгаатай холбогдуулан байгууллагууд өндөр настангуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх

                                                              /Холбогдох бүх байгууллагууд/

5    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  “Цасны баяр”-ын арга хэмжээ 2014.02.08-ны өдөр болох тул байгууллагууд ажилтануудаа бүрэн хамруулж идэвхитэй оролцох

                                                              /Холбогдох бүх байгууллагууд/

6. Төсвийн Ерөнхийлөн захирагчаас дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ”-г 2014 оны 01 дүгээр сард багтаан байгуулах бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. Дүүргийн нутгийн захиргааны бүх байгууллага үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөөг Дүүргийн ЗДТГ-т ирүүлэх, энэхүү төлөвлөгөөг үр дүнгийн гэрээний хавсралт болгох./ Дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд тусгагдсан заалтуудыг 2014 оны төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээндээ тусгаж ажиллах/

                                                              /Холбогдох бүх байгууллагууд/

7. Орон нутгийн хөгжлийн сангийн хувиарлагдсан хөрөнгийн задаргааг гаргаж 2014 оны 1 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх, ажил эхлүүлэх бэлтгэлийг хангасан байх.    

                                                             /Холбогдох бүх байгууллагууд/

 
8. Сар шинийн баярын өдрүүдээр ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гаргаж холбогдох байгууллагын албан тушаалтнууд хэрэгжүүлж ажиллах.

                                                       /Холбогдох бүх байгууллагууд/

9. Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх тухай Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан даалгавар гарсан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадууд дүүргийн цахим хуудаснаас албан даалгавар, кальендарчилсан төлөвлөгөөний загварыг авч хэрэгжилтийг зохион байгуулах.

                                                       /Холбогдох бүх байгууллагууд/

10. Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан албан байгууллагууд  нийтийн эзэмшлийн гудамж талбайн үүсмэл болон хур хогийг цэвэрлэх

                                                       /Холбогдох бүх байгууллагууд/

11. Нийслэлийн 1-р улирлын нарийвчлсан төлөвлөгөөтэй танилцаж, бүх холбогдох байгууллагууд давхардсан ажил юу байна, хамтран хэрэгжүүлэх ажил юу байна, нэмэлт саналаа өгөх

Захиргаа хуулийн  хэлтэс

12. Өнгөрсөн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудаас тасалдсан хийж гүйцэтгээгүй ажлууд дээр анхаарч ажиллах, тохижилт бүтээн байгуулалт, зураг төсөл дээр хангалтгүй байгаа тул холбогдох газрууд анхаарч, бусад газруудтай уялдаа холбоотой ажиллах

                                                       /Холбогдох бүх байгууллагууд/

13. Дүүргийн ИТХ-ын 7-р чуулган 2-р сард хуралдах тул  Дүүргийн 2014 оны тодотгосон төсөв хэлэлцэх тул орон нутгийн төсөвөөр хийгдэх шаардлагатай ажлуудын санал хүсэлтийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-т хугацаанд  нь өгөх

                                                       /Холбогдох бүх байгууллагууд/

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР