Нэг. Үр дүнгийн гэрээгээ хугацаанд нь  байгуулах, гэрээндээ  хийх ажил хоног хугацаа зэргийг тодорхой тусгаж байгуулах.

  • Хэлтэс албадууд өөр өөрийн чиглэлээр Засаг даргатай хамтарч жилдээ 1-2 шинэлэг ажлыг хамтарч зохион байгуулах     /Холбогдох бүх байгууллагууд/

Хоёр. Эрүүл аюулгүй байдлын индексийн Улаан гарсан үзүүлэлтийг Ногоон буюу Эко болгохын тулд холбогдох хэлтэс албадууд шат дараалсан төлөвлөгөө гаргаж ажиллах   

 

                 /Холбогдох бүх байгууллагууд/

Гурав. Дүүргийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч ажиллах,

  • Бүх хэлтэс албадууд хийсэн ажлуудаа тогтмол мэдээллэж, дүүргийн вэйб сайтад тавиулах, цахим хуудасныхаа мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэх, иргэдэд нээлтэй ил тод хүргэх

                /Холбогдох бүх байгууллагууд/

Дөрөв. Дүүргийн хийсэн ажлыг 14 хоногт тайлагнаж байх, мэдээллийн цонх сүлжээтэй  болох, брошур гаргах

                /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба/

Тав. 1111 төв болон бусад эх сурвалжуудаар ирж байгаа гомдолуудыг , хэдэн гомдол хэн хэн дээр ирж байгааг шуурхай болгон  дээр тогтмол танилцуулж байх

              /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, ЗХХ/

Зургаа. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлыг ямар түвшинд явагдаж байгааг танилцуулж байх

              /Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/

Долоо.  Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх.                                                      

              /Холбогдох бүх байгууллагууд/

Шуурхайн ирцийг энд дарж үзнэ үү.