НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ. Иргэд зусланд гарч байгаатай холбогдуулан зуслангийн үйлчилгээг жигдрүүлэх. /Цахилгаан, ундны ус, нийтийн тээврийн үйлчилгээгээр тасралтгүй хангах, хог тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмолжуулах/.        

 

ХОЁР. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн мэдээг телевизийн урсдаг зараар иргэдэд хүргэх, хийгдсэн тохижилтын  ажлуудын ашиглалт, хамгаалалтын байдалд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс газар дээр нь очиж танилцах.

ГУРАВ. 2013-2014 оны Өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулах.

ДӨРӨВ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх сургууль цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ шинээр тавих, өргөтгөх, авто замын трасст орсон обьектуудын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх судалгааг гарган аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэх хуудас хүргүүлэх.

ТАВ. Дүүргүүд зөвшөөрөлгүй барьсан хашаа, орц гарц, зам талбай хааж тавьсан хаалт,  хайсыг буулгаж зөрчлийг арилгуулах.

ЗУРГАА. Барилга объектын галын аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг явуулах, өмнө нь илэрсэн зөрчилийг арилгуулахаар өгсөн албан шаардлага, хугацаатай мэдэгдэлийн хэрэгжилтийг бүрэн хангуулах.

ДОЛОО. 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд иргэд, байгууллагуудыг өргөнөөр оролцуулах.

НАЙМ. Дүүргүүдийн Засаг дарга нараас тавьсан асуудлын биелэлт, шийдвэрлэлтийн явцыг нэг бүрчлэн мэдээлэх.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС