УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ   ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. “Улаанбаатар марафон” олон улсын уралдаан тэмцээн 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан Чингисийн талбай орчим, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замаас Зүүн 4 зам  хүртэлх  хэсэг,  Чоймболын гудамж, Баруун Сэлбийн гудамж, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Их тойруугийн авто замын засварын ажил, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг 06 дугаар сарын 01-ний  өдрөөс  өмнө хийж дуусгах. /Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлОНӨААТҮГ /

 

2. Улаанбаатар хотын 2014 оны авто замын урсгал засвар, арчлалт, тэмдэг, тэмдэглэгээ,  хийх  ажлын талаар иргэдээс гомдол, санал их ирж байгаатай уялдуулан энэ  ажлыг борооны улирал эхлэхээс өмнө яаралтай эхлүүлэх, чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах  Гандийн гудамж, Их Монгол улсын гудамж, Зуслангийн авто замын хучилтын эвдрэлийг нэн яаралтай засварлах арга хэмжээ авах. /Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлОНӨААТҮГ /

3. Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ болон үерийн далангийн цэвэрлэгээг шуурхай хийж дуусгах. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлОНӨААТҮГ/

4. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах тал дээр  Дүүргүүд, “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрууд хоорондоо ажлын  уялдаа холбоогоо сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллах. /Дүүргийн ЗДТГ, /Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлОНӨААТҮГ, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/

5. Дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтцийн хэлтэс нь Мэргэжлийн хяналтын алба, Замын цагдаагийн алба болон бусад байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийх, үзлэг шалгалтаар авто замын зорчих хэсэг, явган хүний зам дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүнд даацын автомашин зогсох, түлээ нүүрс худалдан борлуулах зэрэг зөрчлүүдийг  таслан зогсоож, арга хэмжээ авах. Инженерийн байгууламжийн хэлтэст үр дүнг мэдэгдэх. /Дүүргийн ЗДТГ/

6. Улаанбаатар хотын төмөр замын 65 жилийн ойн арга хэмжээ 2014 оны 06-р сарын 06-нд зохион байгуулах ба энэхүү арга хэмжээг угтан төмөр замын дагуу нийтийн эзэмшлийн талбайн хог цэвэрлэгээ, тохижилтыг сайжруулах арга хэмжээ авах, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна орчны цэвэрлэгээг эрчимжүүлэх, хяналт тавих. /Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх  Дүүргүүдийн ЗДТГ/

7. Дүүргүүдийн тохижилтын ажлын төлөвлөгөөний дагуу 2014 онд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг 06-р сарын 01-ний дотор ирүүлэх.  /Дүүргийн ЗДТГ/

8. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд явган хүний зам дээр байрласан ТҮЦ-үүдийг  боломжтой байршилд шилжүүлэх. /Дүүргүүдийн Засаг дарга нарт/

9. “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын”-ын 5.1.19-д заасны дагуу Худалдаа үйлчилгээг  зохицуулах зөвлөлөөс мод, модон материалын худалдаа эрхэлдэг захуудтай худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ  байгуулах болон сунгахдаа Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулсан “Экологийн  хариуцлагын гэрээ” – г дүгнэсэн дүгнэлтийг үндэслэж байх. /Дүүргүүдийн Засаг дарга нарт/

10. Таггүй худгийг тагтай болгох ажилд салбар бүр анхаарч,  арга хэмжээ авч ажиллан тайланг  2014 оны 05-р сарын 16-ны өдрөөс 05–р сарын 30-ны дотор  ИБХ-т  ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ,  УСУГ,  УБ Дулааны сүлжээ ТӨХК, ОСНААУГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ/

11. Нохойн анчидтай ажил гүйцэтгэх гэрээ хийх, гэрээ хийсэн анчдын тоо, нохой устгал хийгдсэн байршил, нохой аж ахуйн ажлын явц,  үр дүнгийн талаар  тайланг 2014 оны 05-р сарын 16-ны өдрөөс 05–р сарын 30-ны дотор ТХХУХ-т  албан бичгээр  ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ/

Ерөнхий менежерийн 2014 оны 05-р сарын 16-ны  өдрийн шуурхайн үүргийг /www.ubservice.mn/ цахим хуудаснаас авч, биелэлтийг 2014 оны 05-р сарын 27-ны  дотор ЗАА-ны Үйл ажиллагааны Мониторингийн хэлтсийн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./хаягаар%20/Power%20point/%20илтгэл%20хэлбэрээр%20бэлтгэн%20ирүүлэх./%20Нийт%20байгууллагууд%20/">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./хаягаар /Power point/ илтгэл хэлбэрээр бэлтгэн ирүүлэх./ Нийт байгууллагууд /

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС