СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ. “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн ЗАА-аас НЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлэх, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу торгууль, шийтгэвэр оногдуулах асуудлаарх семинарт Засаг дарга нар бүрэн хамрагдах.  

 

/2014 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 10:00-12:00 Нийслэлийн Иргэний танхимд/

ХОЁР.    Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх өсвөр залуу үеийнхнийг тэсвэр хатуужилтай, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох  зорилготой “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд хорооны гүйлтээр хичээллэдэг иргэд, гүйгчид их дээд сургуулийн оюутан залуучуудыг хамруулах.  

/2014 оны 06 дугаар сарын 07-ны 9:00 цагт Чингисийн талбайд/

ГУРАВ. Монголын өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын Холбооны өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “ Өмгөөлөгч-Иргэн таны төлөө” өдөрлөгт хорооны иргэдийг оролцуулах, зарыг иргэдэд хүргэх

/2014 оны 05 дугаар сарын 23-ны 10:00-16:00 Тусгаар тогтнолын талбай, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд/

ДӨРӨВ.   Дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийн бүртгэлд давхцсан иргэдийн нэрийн давхцалыг арилгах ажлыг дуусгаж дүүргийн статистикийн хэлтэст ирүүлэх.