ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН 2014 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Тайлан, төлөвлөгөө, үүрэг даалгаварын биелэлтийг хугацаанд нь ирүүлэх.
  2. Нийслэлийн хэмжээнд 2013, 2014 оны хагас жилийн байдлаар хорих ангиас суллагдсан иргэдийн ажил эрхлэлтийн байдлыг судлах болсонтой холбогдуулан тус дүүргийн хороодод амьдарч байгаа хорих ангиас суллагдсан иргэдийн судалгааг хүснэгтийн дагуу 2014.06.05-ны дотор Тамгын газарт ирүүлэх.
  3. Зам талбай, явган хүний гарц дагуу авто зогсоолоос 50 метр зайд байгаа сүүдрэвчтэй худалдаа эрхлэгчийн байршлын судалгааг ирүүлэх.
  4. Хороонд оршин сууж байгаа хөдөлмөр эрхлээгүй иргэдийн судалгааг хөдөлмөрийн хэлтэст ирүүлэх.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС