НЭГ.Нийслэлд шинээр тавигдах болон засварлагдаж байгаа авто зам, замын барилга байгууламж, шугам сүлжээний ажлуудын орчинд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, холбогдох хууль дүрэм зөрчсөн байгууллагуудад хариуцлага тооцож, ажлыг зогсоох хүртэл арга хэмжээг авч ажиллах. /Нийслэлийн Замын цагдаагийн  газар, Нийслэлийн Авто замын газар/

ХОЁР.Баригдаж дууссан барилгыг байнгын ашиглалтанд хүлээж авах комиссын ажиллах заавар, журмыг батлуулан мөрдүүлж ажиллах. /Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар/

 

ГУРАВ.Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын шугамын трасын хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний байгууллагуудын нэр дээр газрын эрхийг гаргаж баталгаажуулах ажилд дүүргийн Засаг дарга нар саналаа өгөх, эхний ээлжийн захирамжийн төслийг энэ долоо хоногт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Дүүргүүд/

ДӨРӨВ.Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулж үер усны болон болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэр гаргуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар/
 
ТАВ.Үндэсний их баяр наадмын өмнө өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх, нийтийн эзэмшилийн талбайн зүлэг, мод, бут, сөөгийн хортон шавьжийг устгах, хог хаягдлыг татан зайлуулах, цэвэрлэгээ хийх ажлыг Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл зэрэг газар, Мөн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газрууд баярын өдрүүдэд нийтийн тээврийн шинэ маршрутын саналыг танилцуулах


ЗУРГАА.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд 2014 оны эхний хагас жил дуусах дөхөж байгаа учир төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1146 дугаар захирамжийн дагуу тайлан, мэдээгээ НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх.


ДОЛОО.Энэ онд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энэ долоо хоногт нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах./Нийслэлийн Худалдан  авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ/


НАЙМ.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явц, гүйцэтгэлийн мэдээг дүүрэг тус бүрээр гарган энэ долоо хоногт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, дүүргийн Засаг дарга нар/
 
ЁС.Нийслэлийн харъяа байгууллагуудын удирдлага, албан хаагчид ОХУ-ын Москва хот, БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотуудруу албан томилолт, айчлал олон улсын  хурал, сургалт зэрэгт явахдаа тус хотод суугаа Улаанбаатар хотын Төлөөлөгчөөр албан томилолтын хуудсанд тэмдэглэл хийлгэж  НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хүлээлгэн өгч ажиллах.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС