Үүрэг даалгавар

2014-07-09

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 07 ДУГААР
САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НЭГ.Үндэсний их баярын наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах.

 


ХОЁР.Баярын наамдын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах,  нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт  тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах. Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар


ГУРАВ.Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадын орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.


ДӨРӨВ. Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах. Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл
 
ТАВ. Онцгой байдлын нөхцөл байдлын үед авах арга хэмжээний талаар журам боловсруулж  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. Нийслэлийн онцгой байдлын газар, Дүүргүүд


ЗУРГАА. Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын шугамын трасын хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний байгууллагуудын нэр дээр газрын эрхийг гаргаж баталгаажуулах захирамжийн төслийг энэ долоо хоногт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.Нийслэлийн Өмчийн харилцааны газар

 
 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС