НЭГ:  Хороодын Засаг дарга нар,  ажилтан албан хаагчид ажлын цагийг баримтлан ажиллах, албаны утсанд  тогтмол хариу өгч байх.  Хорооны ажилтан албан хаагчдын утасны дугаар, email хаяг, шаардлагатай тохиолдолд холбогдох байнга нээлттэй байх утасны дугаарын судалгааг шинэчилсэн байдлаар гарган Захиргаа хуулийн хэлтсийн Хороодын шуурхай асуудал хариуцсан мэргэжилтэн                      Э. Урансүхэд  ирүүлэх.

Захиргаа, Хуулийн хэлтэс

 

ХОЁР:  Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын саналаа Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Л. Батнасанд   яаралтай  өгөх.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

ГУРАВ:  Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд  10 дугаар сарын 11-ний өдөр 10,00 цагт дүүргийн хэмжээнд зохиогдох мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Үүнд хороодын дарга нар, ажилтан албан хаагчид өөрсдийн биеэр заавал байлцах бөгөөд иргэд, аж ахуйн нэгжийг өргөн хүрээтэй хамруулна.  Жич: 1 хороо 50 мод тарина.  /багаж, хүрз, бээлий, хувин шуудай зэрэг шаардагдах материалтай очих/

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

ДӨРӨВ:  Бүх нийтийн цэвэрлэгээ 10 дугаар сарын 18-нд болно. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй хамруулна.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

ТАВ: Үүрэг даалгаврын биелэлтийг хэрэгжилтийн явц, үр дүнгээр тооцож дэлгэрэнгүй байдлаар тогтоосон хугацаа  /баасан гариг/-нд өгч хэвших.

Захиргаа, хуулийн хэлтэс