2015  ОНЫ  01 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛИЙН ӨГCӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Дүүргийн Засаг дарга, НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын дарга

Энэ  онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын төсвийн ерөнхий менежерүүдэд   эрх шилжиж байгаа ажлуудыг Үр дүнгийн гэрээний хавсралт болгон хэрэгжүүлж ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

2

НЗДТГ-ын
СБТХ

Нийслэлийн төсвөөр энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын задаргаа гаргаж эрх шилжүүлэх ажлуудыг зохион байгуулах.

14

3

Дүүргийн Засаг дарга нар

Эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй, хялбаршуулсан нөхцлийг сонгож зохион байгуулан ажиллах.

14

4

УБ хотын Цагдаагийн газар

Хулгайн гэмт хэргийн гаралт өссөж байгаатай холбогдуулан “Сайн хөршийн холбоо” хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулж санал авах.

14

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан
орлогч

5

Дүүргийн Засаг дарга нар

Дүүргийн Засаг дарга нар өөрсдийнхөө нутаг дэвсгэрт  нийслэлийн өмчийн газарт хууль, зөрчиж буусан иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэл судалгааг гаргаж Нийслэлийн удирдлагад танилцуулах, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан
орлогч