2015  ОНЫ  02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН  ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ С.ОЧИРБАТИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

НЗДТГ
Санхүү, төрийн сангийн хэлтэс

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

2

Нутгийн захиргааны нийт байгууллагууд

Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах

14

3

Холбогдох байгууллагууд

Эрх шилжүүлсэн ажлуудад тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулан ажиллах.

14

4

Нутгийн захиргааны нийт байгууллагууд

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

5

Нутгийн захиргааны нийт байгууллагууд

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/74 дугаар Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангах, баярын өмнө байгууллагынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах

14

6

УБ хотын Цагдаагийн газар
Эрүүл мэндийн газар

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг  эрүүлжүүлэх асуудлын талаар цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

7

УБ хотын Цагдаагийн газар
Байгаль, орчин ногоон хөгжлийн газар

Хулгайн модтой тэмцэх хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

14

8

Дүүргүүд,
НӨХГазар

НИТХ-ын 2014 оны 5/14, 23, 91 дүгээр тогтоолуудаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангаж ажиллах.

14

9

Захирагчийн ажлын алба

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрлгүйгээр  байршуулсан самбарын судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах, холбогдох арга хэмжээг хууль журмын дагуу зохион байгуулж ажиллах.

14

 

  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР