Нэг. ОНХС-гийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авсан санал асуулгын дүн, мэдээг гаргаж  4 –р сарын 17-ны дотор  ирүүлэх.  /ЭЗТХ/

          Хоёр. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг  2015 оны 4-р сарын 04-20 -ний хооронд иргэд сонгогчидтой уулзалт хийнэ. Хороод бэлтгэл хангаж, иргэдийг өргөнөөр хамруулах, Уулзалтын тэмдэглэлийг цаасаар, файлаар ирүүлэх ./Захиргаа хуулийн хэлтэст/

 

          Гурав. Хүн ам, өрхийн онлайн мэдээллийн санд ороогүй, хаягандаа байхгүй иргэдийн мэдээллийг тодруулж шинээр нэмж оруулан 4-р сарын 15-ны дотор ирүүлэх. 

          Дөрөв. Нийслэлийн хэмжээнд бүх  нийтийн их цэвэрлэгээг           4 -р сарын 18-нд зохион байгуулагдах тул аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийн идэвхтэй оролцуулж тайлан, мэдээг ирүүлэх. /ДБТХ/

          Тав. Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг тохижилттой хороо”, “Шилдэг тохижилттой өрх”, “Шилдэг тохижилттой гудамж” шалгаруулах тохижилтын уралдааны болзлын удирдамжийг хэрэгжүүлж ажиллах.

         

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС