2015.07.20

          Нэг: Хорооны хэмжээнд зохион байгуулсан зэрлэг ургамлын устгалын дүн мэдээг 07-р сарын 24-ний дотор ирүүлэх./ДБТХ/

          Хоёр: Хороод хүн амын  тооллогын түр товчоо байгуулж, хүн ам орон сууцны завсрын тооллогын бэлтгэл хангаж ажиллах.

 

          Гурав: Үерийн аманд буусан айл өрхүүдэд  анхааруулга, сэрэмжлүүлэг тараах, далан суваг цэвэрлэх,  хороодын албан хаагчдийн гар утасийг байнгын нээлттэй, бэлэн байдалтай ажиллах,

          Дөрөв: Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдахтай холбогдуулан хороод  ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гаргаж үзлэгийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах,

          Тав: Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны хүрээнд хийсэн ажлын  төлөвлөгөөний биелэлтийг  08-р сарын 03-ны дотор ирүүлэх. /ДБТХ/

          Зургаа: Тохижилтын уралдааны явцын талаарх тайланг  7-р сарын 24-ний дотор ирүүлэх. /ЗХХ/

          Долоо: Хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудын ээлжийн амралтыг  09-р сарын 01-нээс өмнө олгож дуусгах.

          Найм: Үерийн улмаас үүссэн лаг шавар, бохирыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх талбайн хэмжээ,  судалгааг гаргах.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС